БАНГКОК – ПАТТАЯА АЯЛАЛ

4,750,000₮
Богино тайлбар
Аяллын үнэд багтсан: УБ-БАНГКОК ОУ дамжин нислэг 4-одтой зочид буудал: Бангкок 3 шөнө 4 өдөр 4-одтой зочид буудал: Паттаяа 4 шөнө 5 өдөр Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээ Өглөөний буффет цай Хөтөлбөрт багтсан бусад хоол Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ Аяллын даатгал Исим

БАНГКОК – ПАТТАЯА аялал

Аяллын үнэд багтсан:

  • УБ-БАНГКОК ОУ дамжин нислэг 
  • 4-одтой зочид буудал: Бангкок 3 шөнө 4 өдөр 
  • 4-одтой зочид буудал: Паттаяа 4 шөнө 5 өдөр 
  • Хөтөлбөрт багтсан бүх үзвэр, үйлчилгээ, хөтөчийн үйлчилгээ
  • Өглөөний буффет цай
  • Хөтөлбөрт багтсан бусад хоол 
  • Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
  • Гадаад аяллын даатгал
  • Тайланд 5GB Дата сим карт
  • Аяллын онлайн хавтас үйлчилгээ


Аяллын үнэд багтаагүй:

  • Хөтөч, жолоочийн тип
  • Хөтөлбөрт багтаагүй бусад үзвэр, үйлчилгээ, хоол


ӨДӨР 1: УБ - БЭЭЖИН, БЭЭЖИН - БАНГКОК 

  • Өглөө 09:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
  • 11:50-13:55 цаг УБ - БЭЭЖИН хүртэл ниснэ.
  • 20:00-00:10 цагт БЭЭЖИН-БАНГКОК нислэгтэй
  • Тосуулан авч, буудалдаа хүргүүлэн амарна



ӨДӨР 2: БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ

  • Өглөөний цайны дараа бид Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны Их Ордонд (Grand Palace) зочилж, Бангкок хотын Хааны ордны цогцолборт байрлах Тайландын хамгийн ариун нандин Буддын сүмээр (Wat Phra Kaew) зочилно. 
  • Оройн хоолоо усан онгоцон дээр шөнийн үзэсгэлэнт Бангкок хотыг тольдонгоо зооглоно.


Хоол: Өглөөний цай, Оройн хоол



ӨДӨР 3: ICONSIAM 


  • Бангкок хотын Чао Прайя мөрний эрэг дээр байрлах ICONSIAM нь Тайландын хамгийн том, орчин үеийн худалдаа, аялал жуулчлалын цогцолбор төвүүдийн нэг юм. Энэхүү төвд зочилсноор аялагчид дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэхээс гадна Тайландын уламжлалт соёл, хоол хүнсийг нэг дороос мэдрэх боломжтой.
  • Та өөрийн хүссэнээр ойр орчмын газруудаар зугаалах болон Бангкок хотын худалаа үйлчилгээний томоохон төвүүд буюу Platinum Fashion Mall, CentralWorld-оор үйлчлүүлж, дэлгүүр хэсэх боломжтой.

Хоол: Өглөөний цай



ӨДӨР 4: ПАТТАЯА ХОТЫН АЯЛАЛ 

  • Өглөөний цайны дараа бид Паттаяа хотын зүг хөдөлнө. 
  • Паттаяа хотын Elephant Experience-ийг үзэх ба аялагчдад Тайландын бэлгэ тэмдэг болсон заануудтай ойроос танилцах, тэдний амьдралын хэв маягийг мэдрэх боломжийг олгоно. 
  • Үнэний сүмийг үзэж сонирхоно
  • Дараа нь бид Terminal 21 Shopping Mall буюу олон улсын худалдааны төвөөр зочилно. 

Хоол: Өглөөний цай



ӨДӨР 5: ШҮРЭН АРАЛ

  • Өглөөний цайны дараагаар Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно. Арал дээр энэтхэг буффет өдрийн хоол зооглоно.
  • Шүрэн арлаас буцаж ирээд буудалдаа амарна.


Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол



ӨДӨР 6: ПАТТАЯА ХОТЫН АЯЛАЛ

  • Өглөөний цайны дараа бид 1977 онд баригдсан 18 метр өндөр алтан Буддагийн сүрлэг хөшөөгөөр зочилно. 
  • Дараа нь Pattaya Viewpoint-оос Паттайя хотын гайхалтай үзэмжийг сонирхоно
  • Паттаягийн хөвөгч захаар зочлох бөгөөд энэ зах нь усан дээрх худалдааны уламжлалыг харуулж, соёлын үзүүлбэр, гар урлал, орон нутгийн хоол хүнсийг сонирхох болно. 

Хоол: Өглөөний цай



ӨДӨР 7: ЧӨЛӨӨТ ӨДӨР

  • Энэ өдөр чөлөөт амралтын өдөр тул та өөрийн хүссэнээр буудалдаа амрах, ойр орчмын газруудаар зугаалах болон Паттаяа хотын худалаа үйлчилгээний томоохон төвүүдээр үйлчлүүлж, дэлгүүр хэсэх боломжтой.

Хоол: Өглөөний цай



ӨДӨР 8: ПАТТАЯА-БАНГКОК ОНГОЦНЫ БУУДАЛ, БАНГКОК-БЭЭЖИН

  • Өглөөний цай
  • Буудлаа хүлээлгэн өгнө
  • Паттаяа хотоос Бангкок хотыг зүг явна. 
  • Орой 19:35-д Бангкокын онгоцны буудлаас Бээжингийн онгоцны буудалд хүрнэ. 

Хоол: Өглөөний цай


ӨДӨР 9: БЭЭЖИН - УБ

  • Өглөө 08:45 - 10:50 цагт Бээжингээс УБ-т газардана. 


ЗОЧИД БУУДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Bangkok:Twin Tower Hotel


Pattaya: Pattaya Discovery Beach hotel


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл