Бид та бүхнийг өндөр зохион байгуулалттай, жил бүр зохион байгууллагддаг
Олон улсын хамгийн том үзэсгэлэн болох Намрын Кантоны 136 дахь үзэсгэлэнд оролцох
Улаанбаатар - ХөхХот - Гуанжоу нислэгтэй аяллын хөтөлбөрийг танилцуулж байна.
Өдөр 1. UB-HOHHOT-GUANGZHOU
10:50-11:40 Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд
нислэгийн бүртгэл
13:20-15:15 Улаанбаатар - Хөх Хот нислэгтэй.
18:30-22:05 Хөх Хот-Гуанжоу нислэгтэй.
Гуанжоу хотын Зочид буудалдаа бүртгэл хийлгэн, буудлын өрөөндөө байрлан амарна.
Хоол Онгоцонд
Өдөр 2. CANTON FAIR ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭХ
08:00 Өглөөний цайны дараа “CANTON FAIR” үзэсгэлэнрүү автобусаар хүргүүлнэ.
11:30-14:30 Өдрийн хоол (анх удаа оролцогчдын хувьд үнэгүй)
16:30 цагт буцах унаандаа сууна.
17:30-19:00 Бразил SteakHouse оройн зоог
20:00-22:00 Хотын Төвийн Тиенхэ шоппинг малл худалдан авалт хийх чөлөөт цаг
Зочид буудалдаа хүргүүлэн амарна.
Өглөө, Өдөр, Оройн хоол
Өдөр 3. CANTON FAIR ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭХ
08:00 Өглөөний цайны дараа “CANTON FAIR” үзэсгэлэнрүү автобусаар хүргүүлнэ.
11:30-14:30 Өдрийн хоол (анх удаа оролцогчдын хувьд үнэгүй)
16:30 цуглан Гуанжоу хотын хамгийн том ОУТЛЕТ дэлгүүрлүү хүргүүлнэ
17:30-20:00 - Гуанжоу хотын хамгийн том ОУТЛЕТ дэлгүүр
Зочид буудалдаа хүргүүлэн амарна.
Өглөө, Өдрийн хоол
Өдөр 4. MACAO Хотын аялал
08.00 цаг Өглөөний цайны дараа Макао хотын хилрүү
автобусаар хүргүүлэн, газраар БНХАУ, МАКАО хил нэвтэрч алдарт
13:00 Venetian Casinoд ирнэ.
Venetian Цогцолбор нь зочид буудал, Дэлхийн алдартай
брэндүүдийн Молл дэлгүүр, Жуулчны хараа булаах Венец хотыг бэлгэдсэн гудамж, Казино, хоолны газраас бүрдэх ба та энд өдрийг алжаалаа тайлан хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Мөн бид Парисиан хэмээх алдарт казинод хүрэлцэн ирж Эйффелийн цамхагт зурагаа авахуулна.
20 цаг МАКАО, БНХАУ хил гарч, Гуанжоу хотруу автобусаар хүргүүлнэ.
23 цагт Зочид буудалдаа хүргүүлэн ирнэ
Өглөөний цай, оройн хөнгөн зууш автобусанд
Өдөр 5. ЧӨЛӨӨТ ӨДӨР GUANGZHOU - HOHHOT
07:00 - 08:00 Өглөөний цай
10:30 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх буудалрүү хүргүүлнэ
13:55-16:55 Гуанжоу-Хөх Хот нислэгтэй
Хөх Хотын зочид буудалд байрлан амарна. (Зочид буудал Airchina-c)
Хөх Хотод чөлөөт цагтай ба Хөх Хотын алдартай шоппинг гудамжуудаар зугаалан, худалдан авалт хийгээрэй.
Өглөөний цай, өдрийн хоол онгоцонд
Өдөр 6. HOHHOT - ULAANBAATAR
Өглөөний цайны дараа 07:30т нисэх буудалруу хүргүүлнэ
10:10-12:10 Хөх Хот-УБ нислэгтэй
Улаанбаатарт газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.
Өглөөний цай
HANTING GUANGZHOU HOTEL нь Хятадын Budget сүлжээ буудал бөгөөд 2024 оны 9 сарын 20нд ашиглалтанд орсон шинэ буудал бөгөөд энэ удаагийн аялал дээр илүү сайжруулсан зочид буудлыг сонгон авсан болно.
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
-Улаанбаатар- Хөх Хот - Гуанжоу хоёр талын нислэгийн тийз
-Гуанжоу хотын зочид буудалд 4 шөнө байрлах
-Хөх Хотын Airchina тийзтэй хамт бичигдэх энгийн зочид буудалд 1 шөнө байрлах
-CANTONFAIR үзэсгэлэнгийн нэвтрэх үнэмлэх
-СANTONFAIR үзэсгэлэнгийн өдрийн хоолны купон 2 өдөр
-Монгол хөтөч орчуулагчийн үйлчилгээ
-Travel data sim
-Гадаад зорчигчийн даатгал
-Бразил Grill house оройн зоог, хүйтэн пиво
-CantonFair Үзэсгэлэнд хүргэх автобус үйлчилгээ
-MACAO хотын Venetian казино-д өдрийг өнгөрүүлэх 1 өдрийн аялал
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
-Хөтөлбөрт багтаагүй хоолны зардал
-Гуанжоу зах дэлгүүрээр хувьчлан, өвөр монгол жолоочтой явах
-Каргоны төлбөр