brandBlue Tour

ПУКЕТ АЯЛАЛ-ХӨХ ХОТООС ЭХЛЭЛТЭЙ

3,380,000₮
Богино тайлбар
Хөх Хот-Пукет 2 талын тийз Пукетэд Далайн эргийн 5 одтой зочид буудалд 6 өдөр 5 шөнө байрлах төлбөр Өрөөнд 2 том хүн болон хүүхдүүд байрлана Өглөөний буффет цай Онгоцны буудлаас тосох хүргэх үйлчилгээ Аяллын даатгал

ӨДӨР 1: Өмнөх өдөр нь Хөх Хотод ирж хоносон байхыг анхаарна уу. 07:25-22:45 ХӨХ ХОТ-ПУКЕТ нислэг Пукетэд газардан Тайланд улсын хил гаалиар гарч, зочид буудалдаа хүргүүлнэ.


ӨДӨР 2-5: (Пукет чөлөөт өдөр)

Өглөөний цай

Энэ өдөр Пукет Old Town орж дэлгүүр хэсэх, зочид буудалдаа амрах, далайн эрэгт тухлах зэргээр алжаалаа тайлан өнгөрүүлнэ.

нэмэлт хөтөлбөр авах боломжтой

4 дугуйт унах

Буудлага хийх

Заан унах

Будда залбирлын ууланд гарах


ӨДӨР 6: (Пукет чөлөөт өдөр)

Phuket Old town орох боломжтой. 12:00 цагт зочид буудлаа хүлээлгэн өгч, ачаагаа хадгалуулна.

Нисэх буудалд 21:30 цагт хүрэлцэн ирж нислэгтээ бүртгүүлнэ.

ӨДӨР 7:

00:15-09:40 ПУКЕТ-ХӨХ ХОТ нислэг Хөх Хотод газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө


*3 өдрийн цогц нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой


ӨДӨР 3: (Phi Phi Island аялал) Том хүн: 315,000₮; Хүүхэд: 265,000₮

Өглөө зочид буудлаас 07 цагт унаагаар ирж аван Хурдны завьтай аялна. Snorkeling буюу усны гадаргууд хөвөх эд хэрэгслээр хангана. Ус, ундаа, жимс болон өдрийн хоолоор завин дээр үйлчилнэ. Орой 16:30т аялал өндөрлөн зочид буудалдаа хүргүүлнэ


ӨДӨР 4: (Andamanda Water park) Том хүн: 290,000₮; Хүүхэд: 245,000₮

Өглөөний цайны дараа зочид буудлаас автобусаар хүргүүлэн усан паркад ирж өдөржин тоглох хөтөлбөртэй. Орой жолоочийн тогтоосон цагт цуглан зочид буудалдаа хүргүүлнэ.


ӨДӨР 5: (James Bond Island аялал) Том хүн: 380,000₮; Хүүхэд: 295,000₮

Өглөөний цай Өглөө эрт 6:30 цагаас зочид буудлаас ирж аван 09:30д нэгдсэн автобусанд сууна.

11 цагт Phang Nga Bay

11:30 Phanak арал

12:30 James Bond арал

13:30 Өдрийн хоол

14:10 Hong арал

14:40 Kaya beach

16:30 Аялал өндөрлөн буудалдаа хүргүүлнэ


3 ӨДРИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР:

-Phi Phi арлын моторт завин аялал/өдрийн хоол/snorkeling

-James Bond арлын аялал/каяак завь/өдрийн хоол

-Усан Паркийн тасалбар буудлаас авах үйлчилгээ

-Хөтөлбөрлүү хүргэх унаа

Нэмэлтээр

-Хөх Хотын зочид буудал нисэх буудал хоорондын унаа 50юан такси

-Хөх Хотын зочид буудал нэг өрөө 200 юань / захиалга өгөх боломжтой

-Эрээн-Хөх Хот такси нэг хүний 200 юань / захиалга өгөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл