brandBlue Tour

УБ-С НИСЛЭГТЭЙ ДУБАЙН АЯЛАЛ

5,880,000₮
Богино тайлбар
7 ӨДӨР, 6 ШӨНӨ Аяллын үнэд багтсан: УБ-БЭЭЖИН-ДУБАЙ нислэгийн тийз 2 талдаа Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ 4-одтой зочид буудал: 5 өдөр 4 шөнө байрлана Бээжин тийзтэй дагалдах транзит зочид буудал Аяллын даатгал
Аялагч:

ӨДӨР 1: УБ-ДУБАЙ нислэг

Аялагчид Чингис Хаан ОУНБ-с нислэгтээ бүртгүүлнэ. Ачаагаа Дубай хүртэл өгнө.

УБ-БЭЭЖИН нислэг 11:40-13:55

БЭЭЖИН-ДУБАЙ нислэг 18:00-23:15


Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрдэнэсийн бэлэг тэмдэг Дубай хотод тавтай морилно уу.

airport free wifi холбогдон, тосох жолоочтой уулзан, зочид буудалдаа хүргүүлнэ.


Зочид буудал: Hyatt place 


Хоол: Онгоцонд


ӨДӨР 2: БҮРЖ ХАЛИФА 124 ДАВХАР, САФАРИ ЭЛСЭН ЦӨЛИЙН АЯЛАЛ


Зочид буудлын 1 давхарт Өглөөний буффет цай


БҮРЖ ХАЛИФА 124 ДАВХАР

Орох хэсэг: Dubai Mall-ийн дотор Burj Khalifa руу орох хэсэг байрладаг.

• Burj Khalifa-гийн хурдны лифтээр хэдхэн минутын дотор 124-р давхарт хүрнэ. Лифтний доторх гэрэл,

дүрс бичлэгүүд танилцуулга үзүүлнэ.

• 124-р давхарт хүрмэгц Дубайн гайхалтай хотын үзэмжийг харж, Periscope-аар ойр орчмын газруудыг тодруулан харах боломжтой.


АРАБ ҮНДЭСНИЙ ӨДРИЙН ЗООГ: Араб үндэсний алдарт тойрч суугаад хивсэн дээр тухлан иддэг хоолыг зооглон, мартагдашгүй өв соёлтой танилцаарай.

САФАРИ ЖИП МАШИНТАЙ АЯЛАЛ:

Цөлд 4x4 Жип аялал: Дубайн цөлд 4x4 жипээр аялж, элсэн дээр хурдтай давхиж, адал явдлыг мэдрээрэй.

Багги унах: Нэмэлт төлбөрөөр ATV 4 дугуйт унаж үзээрэй.

Зураг авалт: Сафари аялалын үеэр элсэн манханы өндөрлөгт авирч, нар жаргах агшинд хамт яваа аялагчидтай зурагаа авахуулаарай.

Араб шөнийн соёл: Оройн хоолонд та араб хоолыг амтлах ба, цай кофе ундаагаар дайлуулан, оройн шоу, танура, галан бүжиг, бэлхүүсний бүжигт хөтөлбөрийг үзэн, гар дээр жижиг хэмжээтэй хана бэхэн зураг зурууралаарай.

📍Зөвхөн 3/1-20ны хооронд РАМАДАН сар болох тул бэлхүүсний бүжиг түр хугацаанд бүжиглэхгүй.

Зөвлөмжүүд:

Спорт хувцас: Таны аялалыг тав тухтай байлгахын тулд алхахад эвтэй гутал, элсэн цөлд зураг авахуулахад тохирсон хувцасаа авч явах, халаасны мөнгө, карт, цүнх зэрэг зүйлсийг авч явах



Хоол: Өглөө, Өдөр, Оройн зоог

Зочид буудал: Hyatt Al Wasl 4*


ӨДӨР 3: ШИНЭ/ХУУЧИН ДУБАЙ ХОТЫН АЯЛАЛ, BLUEWATER ISLAND, MARINA DHOW CRUISE


Алтны зах: Хуучин Дубайн Алт Амтлагчийн захруу аялж, дэлхийн хамгийн том 18каратын алтан бөгжтэй зурагаа авахуулна.

Абра усан такси: Эртний арабууд усан салаар 2 эргийн хооронд зорчиж, худалдаа наймаа хийдэг байжээ, та энэхүү эртний усан салд суун үзээрэй

Бүрж Ал Араб: Дубайн хөлөг онгоцны хэлбэртэй зочид буудал

Jumeirah Beach хороолол: Энэ хороололын хажуугаар аялж, далайн чимээ, тансаг зочид буудлуудыг ажиж, зуны сэтгэл татам байдлыг харна.

Жабил Парк: Дубайн Хааны ордоны зогсолтын газраар зочин, ногоон талбай, цэцэрлэгт зугаалан, тайвшралын хэсэгт амрах боломжтой. Энэ аялал нь Дубай хотын соёл, түүх, архитектурын гайхамшигт газруудыг үзэн, таны цагийг хэмнэх болно.

Үүний дараа бид араб үндэсний өдрийн хоол зооглоод Дубай моллд хүрэлцэн ирнэ.

Дэлхийд 2т бичигддэг гайхамшигт Дубай моллын Усан оргилуурын шоу, усан хүрхрээ, мексик далавч хөшөө, дуурийн театр, үндэсний далбаа зэрэгээр аялан, худалдан авалт хийгээд буудалдаа хүргүүлэн амарна

BLUEWATERS ISLAND Дубайн хамгийн алдартай газрын нэг болох Ain Dubai-г (Дэлхийн хамгийн алсыг харагч) үзэх боломжтой. • Арал дээр зугаалж, далайн эргийн үзэмжийг харна. • Тансаг дэлгүүр, зоогийн газруудаар зочлох • Гоё харууцтай гайхалтай газруудад дурсгалын зураг авахуулах Зогсох хугацаа: 1–1.5 цаг

MARINA JBR • Дубайн Marina болон Jumeirah Beach Residence (JBR)-д зочилно. • Далайн эрэгт зугаалах: Цэвэрхэн элсэн эрэг, олон улсын зоогийн газрууд болон кафенуудтай танилцах. • Шопинг, зугаа: Luxury брэнд дэлгүүрүүд, JBR Walk-аар алхах. • Marina-д байрлах тансаг усан онгоц, далайн үзэмжийг үзэх. Зогсох хугацаа: 1 цаг


MARINA DHOW CRUISE • Оройн цагаар Дубайн Marina-аас арабын уламжлалт Dhow онгоцонд сууж, оройн зоог барих аялалд гарах. • Усан онгоцны хоёр давхарт байрлах дотор болон гадна талбайн аль нэгийг сонгож, шөнийн Дубайн гэрэлт хотыг тольдох.

• Буффет оройн хоол: Олон улсын болон араб хоолны төрөл бүрийн амттанаар үйлчлэх. •Аяллын үргэлжлэх хугацаа: 2 цаг

МАРИНА далайн сувгийн шинэ дүүрэгийн аялал танд шинэ Дубай хотын шөнийн үзэмжийг мэдрүүлэх болно.



Хоол: Өглөө, Өдөр, Оройн зоог

Зочид буудал: Hyatt Al Wasl 4*


ӨДӨР 4: АБУ ДАБИ ХОТЫН НЭГ ӨДРИЙН АЯЛАЛ

Abu Dhabi-д нэг өдрийн аялал нь Emirates Palace-д орох, Ferrari Park-д зураг авах боломжийг багтаасан сонирхолтой аяллын хөтөлбөртэй байдаг. Дубай хотоос өглөөний цайндаа орон автобусандаа суун аялал эхэлнэ. Замдаа 140 км туулан Абу Даби нийслэл хотод хүрэлцэн ирнэ.

Шейх Зайедийн Их сүм (Sheikh Zayed Grand Mosque): • Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том, сүр жавхлант сүмд зочилно. Сүмийн архитектурын гайхамшиг, гайхалтай хийцтэй танилцаж, гэрэл зураг авах боломжтой.

Этнографийн тосгон (Heritage Village): • Арабын уламжлалт соёл, ахуй амьдралыг үзэх боломжтой. Музей, урлагийн бүтээлүүдтэй танилцана.

Ferrari World паркын дэргэдэх зураг авалт: • Ferrari World зугаа цэнгэлийн паркийн гадаа зогсож, гайхалтай улаан Ferrari-ийн лого, барилгын арын фон дээр зураг авах боломж.

Corniche зам ба Марина Молл: Абу Дабигийн эргийн зам дагуу богино аялал хийж, далайн үзэмжийг мэдэрч, Марина Моллоор зочлох боломжтой.

Буцах аялал: • Оройн цагаар Дубай руу буцаж, зочид буудалд хүргэж өгнө. Англи хэлтэй Мэргэжлийн аяллын хөтөчтэй хамт аялна. Санамж: Ferrari World паркын тоглохыг нэмэлт хураамж шаардагдана. Хэрэв та энэ аялалд бүртгүүлэх эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл аялалд явахаас өмнө мэдэгдээрэй!



ӨДӨР 5: PALM TOWER 52 ДАВХАР, ДУБАЙ МОЛЛ, УСАН ОРГИЛУУРЫН ШОУ


Өглөөний цайны дараа 12:00 хүртэл чөлөөт цагтай. 12:00 цагт буудын өрөөгөө хүлээлгэн өгнө. Ачаагаа буудалдаа үлдээнэ. Өдрийн хоолыг аялагчид хувийн зардлаар авна.


Палмын харууц цамхаг: 52 давхарт очих бөгөөд Дубайгийн хүний гараар бүтээгдсэн Палм арлын дэлгэсэн дал мод хэлбэрийг панорама харууцаар харах боломжтой.

-Харууц: Дубай хот, Палм Жумейра, Парадайз арал, Айн Дубай алсыг харагч, Марина дүүрэг, Атлантис 5 одтой буудал, Бүрж Ал Арабыг дээрээс олж хараарай.


Палм Жумейра арал: Дубайн алдарт хиймэл арал, Палм Жумейра руу яваад, түүний өвөрмөц зохион байгуулалт, тансаг байдалтай танилцана.


ДУБАЙ МОЛЛ: Дэлхийд 2-т багтдаг том моллын усан хүрхрээ хана, гадна байрлах Зүрхэн хөшөө, АНЭУ далбаа,

Мексик далавчит хөшөө зэрэг газруудаар аялж, дурсгалын зураг авахуулна.

УСАН ОРГИЛУУРЫН ШОУ

Оройн хоолондоо орж Орой 22:00т зочид буудлаас ачаагаа авч, нисэх буудалруу 22:30-т хүргүүлнэ.





ӨДӨР 6: ДУБАЙ-БЭЭЖИН, БЭЭЖИН ХОТ ЧӨЛӨӨТ ӨДӨР

ДУБАЙ-БЭЭЖИН нислэг 01:15-13:00

Бээжин хотод газардан, ачаа авахгүйгээр, хил нэвтрэн, тийзтэй хамт бичигдсэн транзит буудалруу хүргүүлэн, байрлана. Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид хүссэн хөтөлбөр, дэлгүүрлүү өөрсдийн зардлаар зорчино.


ӨДӨР 7: БЭЭЖИН-УБ НИСЛЭГ

Өглөө буудлаа хүлээлгэн өгч, 06 цагт нисэх буудалд хүрэлцэн ирж шалганаар орон нислэгийн Gate дээрээ очно.

БЭЭЖИН-УБ нислэг 08:25-10:40

УБ Хотын Чингис Хаан ОУНБ-д газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.



АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН:

-УБ-ДУБАЙ 2 талын ОУ дамжин нислэг

-Дубайн HYATT AL WASL/ түүнтэй тэнцэх 4 одтой зочид буудалд 5 өдөр, 4 шөнө байрлана, нэг өрөөнд 2 том хүн болон хүүхэд байрлана.

-Аялалд багтсан хөтөлбөр болон тэдгээрийн тасалбар, хүргэх унаа.

-Хөтөлбөрт багтсан хоол

-Дубай хотод англи хэлтэй хөтөчийн үйлчилгээ

-Дубай хотод онгоцны буудлаас тосох хүргэх үйлчилгээ

-Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал


АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ:

-Хөтөлбөрт багтаагүй, хоол, үзвэр

-Хэрэв аяллын өдөр 2 хүн зөвхөн аялах бол нэг хүний 110usd нэмэгдэхийг анхаарна уу.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл