ӨДӨР 1: УБ-ДЕЛИ Олон улсын нислэг
12:55-17:30 Улаанбаатар- ХонгКонг нислэг
20:30-23:50 ХонгКонг-Дели нислэг
24:50 Онгоцноос буун, хил гарч, зочид буудалдаа хүргүүлнэ 01:50 Дели хотын Зочид Буудалдаа байрлан амарна
ӨДӨР 2: ДЕЛИ-БОДЬГАЯА Дотоодын нислэг
Өглөөний цайны дараа
Дели хоттой танилцах аялалтай,
Парламентийн ордон
Ерөнхийлөгчийн ордныг үзэн Бодьгаяа хотруу нислэгээр ирж зочид буудалдаа бүртгүүлэн байрлана. Орой нь Бид Махабоди сүмд зочилно. Бодь Гаяад Ханхүү Сиддхарт Гаутам мэргэн ухааныг таньж, гэгээрэлд хүрч, "Бодь мод"-ын дор Будда буюу Бурханлаг нэгэн болжээ. МЭӨ 3-р зуунд Их Ашокагийн барьсан Махабоди сүмд зочлоно. Энэхүү сүмийн цогцолборын дотор Бодь модны гурав дахь мөчрийн дор сууж болно. Өглөө, Оройн хоол
ӨДӨР 3: БОДЬГАЯА
Өглөөний цайны дараа Бодьгаяа Зочид буудалдаа хэсэг амарсны дараа Буддын шашны мөргөлийн хамгийн ариун төвүүдийн нэг болох Дунгешвари толгодын аялалд гарна. Энэ толгод нь Бурхан багшийн гэгээрэлд хүрэхээс өмнөх 6 жилийг өнгөрүүлсэн газар юм. Үдээс хойш Сужата тосгон, Ниранжана гол болон бусад сүм хийдээр зочилно. Оройн хоолны дараа Бодьгаяа хотын зочид буудалд амарна. Өглөө, Оройн хоол
ӨДӨР 4: БОДЬГАЯА ВАРАНАСИ 260км/5цаг
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч Буддын шашинтнуудын чухал газар болох Сарнат руу явж, Дамеха суварга, Археологийн музей, Чауханди суваргатай танилцана. Бурхан Будда анхны номлолоо айлдсан Бугын цэцэрлэгт хүрээлэнд зочилно. Орой нь Ганга мөрний Аарти ёслолд оролцон, Варанаси зах дэлгүүрээр орно. Варанаси хотын Зочид буудалд амарна Өглөө, Оройн хоол
ӨДӨР 5: ВАРАНАСИ-КУШИНАГАР 260км/5 цаг
Ариун Ганга мөрөн дээр өглөө эртлэн завиар аялна. Өглөөний цайгаа буудалдаа уун, Кушинагар хотруу аялах замдаа гарна. Энэ газар бол Бурхан багшийн сүүлчийн үгээ айлдсан газар бөгөөд Паринирван дүрийг олсон газар юм. Үдээс хойш Махапаринирвана сүм (Будда сүүлчийн амьсгалаа авсан газар) болон Рамбхар суварга (Бурхан багшийн чандарласан газар) Японы сүмд зочилно. Кушинагар хотын зочид буудалдаа амрана. Өглөө, Оройн хоол
ӨДӨР 6: КУШИНАГАР-ЛҮМБИНИ 160км/4.5 цаг
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Лумбини (Балба-Непал) руу 5 цаг явна. Лүмбини руу явахдаа Энэтхэг/Балбын хил дээр очиж виз мэдүүлэн Энэтхэг-Непалын хилийг давж, Лүмбинид ирнэ. Ирсэн даруйдаа зочид буудалд бүртгүүлнэ. Шагжамүни Будда хоёр мянга таван зуун жилийн өмнө Балбын өмнөд нутгийн Лүмбинид мэндэлжээ. Балбын Лүмбини нь Бурхан багшийн төрсөн газар учраас Буддын шашинтнуудын ариун газар байж Дэлхийн Өвд бүртгэгджээ. Майя Деви сүмд зочилж болн Ашоканы багана үзэх аялалтай. Оройн хоолны дараа Непал улсын Лумбини Зочид буудалдаа амарна. Өглөө, Оройн хоол
ӨДӨР 7: ЛҮМБИНИ- ГОРАХПУР 130kм Дотоодын нислэг ГОРАХПУР-ДЕЛИ Машин: ДЕЛИ-АГРА 160км/ 4.5 цаг
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны Балба-Энэтхэгийн хилээр дамжин Горахпур руу явна. Ирсэн даруйдаа Дели хотруу нисэн ирж, Дэлхийн Долоон гайхашигийн нэг болох Таж Махалын хот болох Агра руу машинаар аялна. Агра хотын зочид буудалд хононо. Өглөө, Оройн хоол
ӨДӨР 8: АГРА-ДЕЛИ 160км/ 4 цаг Олон Улсын нислэг
Өглөө нар жаргах үед Таж Махалыг үзэх аялалтай. Моголын эзэн хаан Шах-Жехан өөрийн хатан хаан Мумтаж Махалд зориулан барьсан. Барилга угсралтын ажил 22 жил үргэлжилсэн бөгөөд 20,000 гаруй гар урчууд цаг наргүй ажиллаж байсан гэгддэг. Хотын төвд байрлах Ямуна голын эрэг дээр баригдсан гайхалтай Агра цайзтай танилцах аялалтай ба Архитектурын янз бүрийн хэв маяг нь цайзын дотор тод харагддаг бөгөөд Могалын эзэн хаадын үзэсгэлэнт хөшөө дурсгалуудыг барих арга барилуудыг харуулдаг. Агра хотын аяллын дараа Дели рүү буцна. Дели хотын нисэх буудалруу хүргүүлнэ. Өглөөний цай
22:40-06:50 ДЕЛИ-ХОНГКОНГ нислэгтэй Онгоцонд зорчингоо амарна.
ӨДӨР 9: ДЕЛИ-ХОНГКОНГ-УЛААНБААТАР
Өглөө 06:50 ХОНГКОНГ хотод газардана. Дараагийн нислэг хүртэл чөлөөт цагтай ба та хүсвэл ХонгКонгоор хил гарч нисэх буудлаас Shuttle bus хүргүүлэн Citygate outlet Mall орох, Будда Ууланд шилэн бүхээгээр аялах аяллыг сонгон аялах боломжтой. 15:30 цагт нисэх буудалдаа цугларан дараагийн нислэгтээ бүртгүүлнэ.
18:30-23:10 ХОНГКОНГ-УЛААНБААТАР нислэгтэй. Чингис Хаан ОУНБ-д гэрэл гэгээтэй аяллын дурсамжаа өвөртлөн аялал маань өндөрлөнө. Онгоцонд оройн хоол
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН:
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ:
Хөтөч, жолоочийн тип Энэтхэг улсын аяллаас 1-5 өдрийн өмнө яаралтай виз авах төлбөр 35usd Интернет дата симны зардал, гар утасны нэгж Хувийн хэрэглээний зардал: цэвэрлэгээ, ус ундаа, замын хүнс Өдрийн хоол/ Lunch Аливаа үзвэрлүү 2 дахь удаагаа орвол өөрийн зардлаар орно Хувь хүнд НӨАТ
Нэмэлт аяллууд:
ДАРАМСАЛА хотын 3 өдрийн аялал: 2 удаагийн нислэг багтсан ГИМАЛАЙ УУЛЫН BASE CAMP руу нисдэг тэргээр очих аялал ЭНЭТХЭГИЙН YOGA WELLNESS АЯЛАЛ ЭНЭТХЭГИЙН АЛТАН ГУРВАЛЖИН АЯЛАЛ Эдгээр нэмэлт аяллууд Өдөр 8 Дели хотод ирж бууснаар эхэлнэ.