brandBlue Tour

ХӨХ ХОТ-Биеийн шинжилгээтэй аялал-Газар нислэг хослосон

0₮
Богино тайлбар
УБ - Замын үүд - Эрээн - Замын Үүд - УБ замын зардал Эрээн-Хөх хот 2 талын нислэг Хөх хотод 3 шөнө байрлах зочид буудалын зардал / нэг өрөөнд 2 хүн орох зардал/ 1-р багцын биеийн үзлэг шинжилгээний төлбөр 300,000 төг Автобусны үйлчилгээ Хөтөлбөрийн үнэд багтсан хоол Хөтөлбөрт дурдагдсан үзвэр

ӨДӨР:1 УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД

16:40 цагт Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.


ӨДӨР:2 ЗАМЫН-ҮҮД ЭРЭЭН-ХӨХ ХОТ нислэг

07:20 цагт Замын үүдэд ирж галт тэрэгнээс бууж хил гарах унаанд сууж Эрээн хотруу явна. Хоёр улсын хил гаалиар нэвтэрч өдөр Эрээн хотод орж ирээд өдрийн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар идээд нислэгийн хуваарийн дагуу Эрээн хотын нисэх онгоцны буудалруу явна. Эрээн хотын нисэх онгоцны буудалд хүрээд бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж БНХАУ-ын ӨМӨЗОрны нийслэл Хөх хотруу ниснэ.


ӨДӨР:3 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ, НАОБАО УСАН ПАРК

Эрүүл мэндийн шинжилгээ өгөх хүмүүс өглөөний цай уухгүй өлөн байх хэрэгтэй. Шинжилгээний төврүү явж шинжилгээ өгнө.Шинжилгээ өгч дуусаад Хөх хотын Наобао усан парклуу явж тоглоно.Тэнд аялагчид өдрийн хоолоо өөрсдийн зардлаар иднэ. Усан паркад тоглож дуусаж гарч ирээд нэмэлт төлбөртэйгөөр алсыг харагч болон тоглоомын паркад орж тоглох боломжтой. Үүний дараа оройн хоолоо идээд буудалдаа амарна.

"Зеканг" Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төв

НаоБао Усан парк


ӨДӨР:4 ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ, МУЗЕЙ АЯЛАЛ

Өглөөний цайгаа уугаад шинжилгээний төврүү явж шинжилгээний хариугаа авч уншуулна. Дараа нь шаардлагатай эм танг нэгдсэн журмаар худалдан авах боломжтой. Дараа нь Өвөр Монголын үндэсний музей эсвэл чөлөөтэй шоппин хийнэ. Хөтөчийн заасан цагт цугларч оройн хоолондоо ороод буудалдаа орж амарна.

Өвөр Монголын үндэсний музей

ӨДӨР:5 ХӨХ ХОТ-ЭРЭЭН нислэг, ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД

Өглөөний цайгаа уугаад Хөх хотын олон улсын нисэх онгоцны буудалруу яваад бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж Эрээн хотын зүг ниснэ. 11:55 цагт Эрээн хотод буугаад хил гарах унаанд сууж Замын үүдрүү явна. 18:05 цагт Замын үүдээс галт тэрэгээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.


ӨДӨР:6 ЗАМЫН ҮҮД-УЛААНБААТАР

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН:

  • УБ - Замын үүд - Эрээн - Замын Үүд - УБ замын зардал
  • Эрээн-Хөх хот 2 талын нислэг
  • Хөх хотод 3 шөнө байрлах зочид буудалын зардал / нэг өрөөнд 2 хүн орох зардал/
  • 1-р багцын биеийн үзлэг шинжилгээний төлбөр 300,000 төг
  • Автобусны үйлчилгээ
  • Хөтөлбөрийн үнэд багтсан хоол
  • Хөтөлбөрт дурдагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад хэлтэй хөтөч,
  • Аяллын иж бүрэн даатгал


АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ:

  • Хэрэглээний зардал, шоппин хийх зардал, бусад төлбөртэй үзвэрүүд
  • Буудлын өрөөнд ганцаараа орох зардал
  • 2-р багц 500,000 төг шинжилгээ
  • Төлбөртэй үзвэрүүд: Алсыг харагч 58 юань/насанд хүрэгчид, 35 юань/хүүхэд (хүүхдийн тасалбар 0,9 м-1,2 м өндөртэй бол хүүхдийн тасалбараар, 1,2 м дээш өндөртэй бол насанд хүрэгчидийн үнээр авна.)
  • Парк орох тасалбар:138 юань (морин тойруулга, далайн дээрэмчин хөлөг, мөргөлддөг машин, өндөрт нисэх, сансрын хөлөг, галзуу хулгана багтсан) (1.2 метрээс дээш өндөртэй хүүхэд бүх тоглоом дээр суухыг зөвшөөрнө. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд эцэг эхийн хамт байх шаардлагатай.Өндөрт нисэх жингийн хязгаар нь 90 кг)
  • Наобоа усан паркад ороход хувцас хадгалах шүүгээний төлбөр 10 юань
  • 2 талын хил гарах зардал
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл