brandBlue Tour

1,2г хамт үзэх CANTON FAIR: УБ-ХӨХ ХОТ-ГУАНЖОУ НИСЛЭГТЭЙ

3,800,000₮
Богино тайлбар
Хөх Хот - Гуанжоу нислэгийн тийз CANTONFAIR үзэсгэлэнгийн нэвтрэх үнэмлэх Brasil Grillhouse Buffet оройн зоог Parc Central, Outlet Mall дэлгүүр MACAO хотын Venetian, Parisian казино Гуанжоу хотын шинэ зочид буудалд 5 өдөр 4 шөнө Даатгал, Исим
Аялагч:
Аялал гарах өдрүүд:

НЭГДСЭН БЭЛТГЭЛ:

ХАВРЫН 139 CANTONFAIR АЯЛАЛ

Сонирхож байгаа бүтээгдэхүүнээ аль ээлж дээр байгааг сайтар шалгана уу.

Аялагч бүр цээж зураг-шаардлага хангасан, имейл хаягаа өгч үзэсгэлэнгийн нэвтрэх үнэмлэхэд бүртгүүлнэ. Мөн тоног төхөөрөмж, хайж байгаа бүтээгдэхүүнээ хайх арга, alipay цэнэглэх арга,

Нэмэлт үйлчилгээ: цаашид дотоодын нийлүүлэгч судлах хүсэлт, карго ачуулах боломжтой


4/17 : УБ - ХӨХ ХОТ-ГУАНЖОУ нислэг

Чингис Хаан ОУНБ-дээр цугларна.

Өдрийн нислэгээр УБ-с Хөх Хотод нисэн ОУ терминал дээр бууна, хил гарч, ачаагаа аваад нисэхийн автобусаар хүргүүлэн (7мин зайтай) дотоодын терминал дээр очин дараагийн нислэгтээ бүртгүүлнэ.

Оройн нислэгээр ХӨХ ХОТ-ГУАНЖОУ ниснэ.

Хэрэв Эрээн хотоос Хөх хотын онгоцны буудал хүргүүлэх бол бид хувийн унаагаар үйлчилж байна. Нэг хүний 200 юань бэлнээр жолоочдоо өгнө үү.



4/18 : CANTON FAIR

07:00 - 08:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай

08:00 цагт CANTONFAIR үзэсгэлэнрүү автобусаар хүргүүлэн очиж бүртгэлээ хийлгэнэ. Сонирхож буй чиглэлээр уулзалт хийнэ.

16:30 буцах унаандаа сууна

17:00 Brasil Grill house

Хотын төвийн Parc Central Молл дэлгүүр, Гуанжоу хотын төв чөлөөт цагийг өнгөрүүлнэ.

Буудалдаа хүргүүлэн амарна



4/19 : CANTON FAIR, CANTON TOWER

07:00 - 08:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай

08:00 цагт CANTONFAIR үзэсгэлэнрүү автобусаар хүргүүлнэ

16:30 цуглан буцах унаандаа сууна

17:30-20:00 Outlet Mall дэлгүүр: брэндийн хямдарсан бараа, nike, tommy, new balance гм

20:30-21:00 Canton tower дурсгалаа зураг авахуулна

Буудалдаа хүргүүлэн амарна



4/20: MACAO ХОТЫН АЯЛАЛ

07:00 - 08:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай

Гуанжоу-Макао чиглэлд 2.5 цаг автобусаар яван 2 улсын хил, гаалиар гарна

12-14 цагт Макао хотын Venetian зочид буудлын казинод shuttle bus хүргүүлэн өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Казинод бүх төрлийн брэндийн шоппинг, хоолны газрууд, казинод тоглох боломжтой. 18 цагт Parisian casino орж Эйффелийн цамхагт зураг авахуулна.

Орой 19 цагт Буцан хилрүү ирж 2 улсын хил, гаалиар нэвтрэнэ

Макао-Гуанжоу 2.5 цаг явна

22-23 цагт Зочид буудалдаа ирж амарна

Хоол: Өглөөний цай, оройн автобусанд идэх зууш


4/21, 4/22 : ГУАНЖОУ ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД

Энэ өдөр өглөөний цайнд буудалдаа ороод өдрийн турш хүссэн төрөлжсөн зах дэлгүүр орох чөлөөт цагтай. Бүх төрлийн зах дэлгүүрийн тодорхой хаягаар үйлчлэнэ.


4/23 : CANTON FAIR 2-р ээлжийг үзэх


07:00 - 08:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай

08:00 цагт CANTONFAIR үзэсгэлэнрүү автобусаар хүргүүлнэ

17:30 цуглан буцах унаандаа сууна


4/24: ГУАНЖОУ-ХӨХ ХОТ НИСЛЭГ

07:00 - 08:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай

Чөлөөт цаг- зах дэлгүүр- кантон фейрлүү дахин автобусаар өглөөдөө явах боломжтой


өдрийн нислэгээр ГУАНЖОУ-ХӨХ ХОТ нислэгтэй

Хөх Хотын зочид буудалдаа өөрсдөө манай өгсөн хаягаар явж очно уу. Нэг такси 45 юань гарна.


4/25: ХӨХ ХОТ - УБ нислэг

Өглөөний цайны дараа Хөх Хотын ОУ терминалруу очин, нислэгтээ бүртгүүлнэ.

ХӨХ ХОТ-УЛААНБААТАР нислэгээр УБ хотод буун аялал маань өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН:

  • Хөх Хот - Гуанжоу хоёр талын нислэгийн тийз: Тээш 1ш- 20кг, гар тээш 1ш- 5кг
  • CANTONFAIR үзэсгэлэнгийн нэвтрэх үнэмлэх
  • 2 оройн хоол/зууш:Бразил грилл ресторан оройн зоог, макао автобус зууш
  • Гуанжоу хотын зочид буудалд 7 шөнө 8 өдөр байрлах зочид буудал (өрөөндөө 2 хүн байрлана)
  • Үзэсгэлэнд хүргэх 2 өдрийн өглөө, оройн автобус үйлчилгээ
  • Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
  • MACAO хотын Venetian, Parisian казино үзэх өдрийн аялал (Өглөө яваад орой ирнэ)
  • Хөх Хотод буцахдаа 1 хонох зочид буудал (өрөөндөө 2 хүн байрлана)
  • Гадаад аяллын даатгал
  • Хятад 5GB Дата сим карт
  • Хятад орчуулагч үнийг хямдруулах, бараа бүтээгдэхүүний нэмэлт судалгаа хийж өгөх үйлчилгээ
  • Карго, тээврийн үйлчилгээнд хамрагдах (Үнэтэй)

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ:

  • Хөтөлбөрт багтаагүй хоол
  • Аяллын групп 20 хүн бүрдээгүй бол Монгол орчуулагч биш өвөр монгол орчуулагч тэндээ тосон авч үйлчлэхийг анхаарна уу.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл