ӨДӨР 1: УБ-ЗАМЫН ҮҮД
Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.
ӨДӨР 2: ЭРЭЭН— ЖИНИН
Аялал Эрээн хотоос эхэлнэ.
- Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ
- Эрээн хотод ирж аялагчид өөрсдийн зардлаар өдрийн хоолонд орно
- Хил нэвтэрсний дараа Шаньдун мужийн Жинин хотын зүг хөдөлнө
- Эрээн хотоос Жинин хотруу аяллын автобусаар 4-5 цаг орчим аялан Жинин хот дахь 5 одтой 33 төрлийн рашаан бүхий усан амралтын цогцолборт амарна.
- Оройн хоол буфет хоол хүссэн хоолоо сонгож, амттан, улаан дарс, пиво, олон төрлийн коктейл зэргээр үнэгүй үйлчлүүлнэ.
- Оройн хоолны дараа чөлөөт цаг тул 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, бассейн, зэргээр үйлчлүүлэн орой нь амралтын зааланд амарна.
Хоол: оройн хоол
Зочид буудал: Жинин усан амралтын төв


ӨДӨР 3: ЖИНИН-БЭЭЖИН ХОТ
- Өглөөний цайгаа уусны дараа БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорин хөдөлнө. Бээжин хотод хүрэлцэн ирээд дэлхийн гайхамшгуудын нэг болох сүрлэг Хятадын Цагаан хэрэм-ийг үзэж сонирхоно. Мянга мянган жилийн түүхийг өгүүлэх энэ алдартай хэрэм дээрээс Хятадын гайхамшигт байгаль, уудам нутгийн үзэсгэлэнг мэдрэх боломжтой.
- Үдээс хойш Бээжингийн Олимпийн цогцолбор парк-аар зугаална. Энд 2008 оны зуны Олимпийн наадмын гол талбай болсон алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн болон орчин үеийн өвөрмөц хийц бүхий “Усан шоо” усан спортын төвийн гадаад үзэмжийг ойроос харж, дурсгалын зураг авахуулан аяллын дурсамжаа баяжуулна.
Хоол: Өглөө, оройн хоолтой
Зочид буудал: Бээжин хот

ӨДӨР 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР: НЭМЭЛТЭЭР БЭЭЖИН “UNIVERSAL STUDIOS”
Өглөөний цайны дараа нэмэлтээр явах боломжтой дэлхийд алдартай Бээжин Universal Studios зугаа цэнгэлийн хүрээлэнд зочлоно .
Universal Beijing Resort нь дэлхийн хэмжээний сэдэвчилсэн парк бөгөөд алдарт кино, хүүхэлдэйн дүрүүдийг бодит мэт амилуулсан 7 өөр сэдэвт бүс-ээс бүрддэг. Энд ирснээр та киноны ертөнцөд орсон мэт мэдрэмж авч, сонирхолтой тоглоом, гайхалтай шоу, дурсгалын зураг авахуулах олон цэгүүдээр аялж бүтэн өдрийг хөгжилтэй, адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх боломжтой.
Паркын сэдэвт бүсүүд:
- Hollywood: Кино урлагийн алтан үеийн уур амьсгалтай гудамжуудаар алхаж, кино студийн орчин, сонирхолтой тайзны шоу үзэж, киноны ертөнцтэй танилцах боломжтой.
- The Wizarding World of Harry Potter: Ид шидийн гайхамшигт ертөнцөд хөл тавьж, Хогвартсын сүрлэг цайзыг харж, шидэт дэлгүүрүүдээр зугаалан Harry Potter-ын ертөнцийн ид шидийг мэдрэх боломжтой.
- Jurassic World Isla Nublar: Аварга үлэг гүрвэлүүдийн адал явдалт ертөнцөд орж, динозавруудтай ойроос учрах сэтгэл догдлом туршлагыг мэдрэнэ.
- Transformers Metrobase: Optimus Prime тэргүүтэй Автоботуудтай хамтран дэлхийг аварч буй мэт адал явдалт 3D тоглоом, тулаант үзүүлбэрүүдийг мэдрэх боломжтой.
- Minion Land: Хөгжилтэй шар миньонуудтай уулзаж, инээд хөөрөөр дүүрэн тоглоом, зураг авахуулах хөгжилтэй бүс.
- Kung Fu Panda Land of Awesomeness: Хятадын уламжлалт хэв маяг, кунг-фугийн адал явдлыг мэдрүүлсэн өвөрмөц орчинд Po-той уулзах боломжтой.
- WaterWorld: Усан дээр өрнөх гайхалтай тулаант шоу, гал ба ус хосолсон бодит мэт эффектүүд бүхий адал явдалт үзүүлбэрээрээ алдартай хэсэг.
Энэ өдөр та киноны ертөнцөд бодитоор аялж буй мэт мэдрэмж авч, адал явдал, хөгжилтэй мөчүүд, дурсгалын сайхан зураг дүүрэн мартагдашгүй өдрийг өнгөрүүлэх болно.
18:00 цагт хөтөлбөрт багтсан оройн хоолоо идэн буудалдаа амарна.
Хоол: Өглөөний цай
Зочид буудал: Бээжин хот



ӨДӨР 5: БЭЭЖИН — ДЭЛХИЙН ПАРК, ДАЛАЙН АКВАРИУМ
🐟 ДАЛАЙН АКВАРИУМ
Өглөөний цайны дараа Далайн аквариумаар аялж, өнгө өнгийн загас, далайн ховор амьтад болон усан доорх гайхамшигт ертөнцийг ойроос сонирхоно.
🏛 ДЭЛХИЙН ПАРК
Үргэлжлүүлэн Дэлхийн паркаар зочилж, Эйфелийн цамхаг, Биг Бен зэрэг дэлхийн алдартай барилга, дурсгалт газруудын миниатюр хувилбаруудыг нэг дор үзэж сонирхоно. Нэг өдрийн дотор дэлхийг тойрсон мэт өвөрмөц аяллыг мэдрээрэй.
🍴 ХООЛ: Өглөө, оройн хоолтой
(Өдрийн хоол аяллын үнэд багтаагүй)
Хоол: Өглөө, оройн хоолтой
Бээжин хотод байрлана

ӨДӨР 6: БЭЭЖИН— ЭРЭЭН
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, аяллаа үргэлжлүүлэн Эрээн хотын зүг хөдөлнө.
Эрээн хотод хүрэлцэн ирсний дараа зочид буудалдаа байрлан, амттай оройн хоолоо зооглон амарч алжаалаа тайлна.
Хоол: Өглөө, оройн хоолтой
Буудалд байрлана
ӨДӨР 7: ЭРЭЭН— ЗАМЫН ҮҮД
Өглөөний цайны дараа буудлаасаа гараад Эрээнээс хил гарах автобусанд сууж хил нэвтрэн Замын-Үүдэд ирнэ.
Хил гаалиар гарч Замын-Үүдэд ирээд 18:05 цагт хөдлөх Замын- Үүд-УБ чиглэлийн галт тэргэнд сууснаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө
Хоол: Өглөөний цай
Аяллын багцад багтсан зүйлс
- ЭРЭЭН - ЖИНИН - БЭЭЖИН - ЖАНЖКОУ - ЭРЭЭН
- Жинин хотын усан амралтын төвийн унтлагын заланд амрах 1 шөнийн төлбөр, Өглөөний цайтай.
- Бээжин хотын зочид буудалд байрлах 3 шөнийн төлбөр, Өглөөний цайтай. Энгийн өрөө (2 том хүн+хүүхдүүд байрлана)
- Эрээн хотод байрлах зочид буудал 1 шөнө
- Хятадад ашиглах Esim
- Хөтөлбөрт багтсан үзвэрийн тасалбарууд
- Хот хоорондын унаа
- Гадаад аяллын иж бүрэн даатгал
- Хөтөчийн үйлчилгээ Эрээн хотоос эхэлнэ
Аяллын үнэд багтаагүй:
-УБ ЗАМЫН ҮҮД ГАЛТ ТЭРЭГ - УНТЛАГЫН 2 ТАЛДАА
-ЗАМЫН ҮҮД- ЭРЭЭН хил гарах автобус бэлнээр төлнө.
-UNIVERSAL PARK тасалбар

