БЭЙДАХЭ-БЭЭЖИН 7 ӨДРИЙН АЯЛАЛ
Аяллын үнэд багтсан:
- Хот бүрт: бизнес зэрэглэлийн зочид буудал, өглөөний буффет цайтай, 2 ортой өрөө
- 6 өглөөний хоол, 5 үндсэн хоол (үндсэн хоол — ширээний хоол, 10 хүн нэг ширээ, ундааг өөрсдөө төлнө)
- Аяллын автобус
- Хөтөлбөрт заасан газрын орох тасалбар: Жанчхүү Халуун Рашаантай Цогцолбор, Бэйдахэ Лэдао Далайн Парк, Бинтанюй Цагаан Хэрмийн Их Хавцал (Шилэн Гүүр багтсан), Циэньшуйванийн эрэг, Далайн Цагаан Хэрэм, Бэйдахэгийн Модон Зам
- Бүх аяллын хугацаанд ахлагч болон хөтөчийн үйлчилгээ
Аяллын үнэд багтаагүй:
- Бээжингийн Universal Studios тасалбар (бүртгэлийн үед нэмж төлнө, үнэ нь улирлаас хамааран өөрчлөгдөнө)
- Замын үүдийн галт тэрэгний тасалбар (орон нутгаас болон хувийн унаагаар зорчих хүмүүс ихэссэнтэй холбоотой)
ӨДӨР 0: УБ - ЗАМЫН ҮҮД
- Улаанбаатараас галт тэрэгээр Замын Үүд рүү хөдлөнө. Галт тэргэнд хононо/ Эсвэл аялагчид хувийн унаагаар зорчин Замын Үүд орно
Хоол: Байхгүй
Зочид буудал: Галт тэрэг
ӨДӨР 1: ЗАМЫН ҮҮД - ЭРЭЭН - ЖАНЧХҮҮ
- Өглөө эрт Замын Үүдэд хүрэлцэн ирж Хятад руу орно.
- Эрээнд товч амарч, өглөөний хоолоо өөрийн зардлаар идсэний дараа автобусаар Жанчхүү руу явна.
- Жанчхүүд ирсний дараа Халуун Рашааны Усан Цэцэрлэгт Хүрээлэнд очиж, өндөр чанартай рашааны сувилалт болон тоглоомын төвд цагаа зугаатай өнгөрүүлнэ. Усан амралтын зочид буудалд байрлана.
Хоол: Оройн хоол
Зочид буудал: Жанчхүү хот

ӨДӨР 2: ЖАНЧХҮҮ - ЧИНХУАНДАО, БЭЙДАХЭ
- Өглөөний цайны дараа Хятадын үзэсгэлэнт эрэгт орших Чинхуандао хот руу (6 цаг) хөдлөнө. Бэйдахэгийн хамгийн гоё эрэгт орших Циэньшуйвань хэсэгт олон тооны шувуу усан дээр нисэн тоглодог Хятадын хамгийн урт эрэгийн Модон Зам дагуу алхана энэхүү зам нь сошиал орчинд алдартай хэсэг юм.
Хоол: Өглөө, оройн хоол
Зочид буудал: Бэйдахэ хот

ӨДӨР 3: ШАНЬХАЙГУАНЬ ДАЛАЙН ЦАГААН ХЭРЭМ, ЛЭДАО ДАЛАЙН ХААНТ УЛС УСАН ПАРК
- Автобусаар түүхэн алдарт Шаньхайгуань хот руу явж, Хуучин Лунтоу цэцэрлэгт хүрээлэнд 600 гаруй жилийн түүхтэй хэрмийн соёлтой танилцаж, 'Хоёр нийслэлийн түлхүүр, Арван мянган бэртийн нэгдүгээр хаалга' болон 'Цагаан хэрэм ба далайн огтлолцол'-д дурсгалын зургаа авахуулна.
- Хятадын хамгийн том, далайн онцлогтой Лэдао дэлхийн паркт зочилно. Парк нь 4 хэсгээс бүрдэх ба Үүнд:
- Далайн Арал (дельфин, далайн арслан, цагаан халим шоу; хүүхдийн усан тоглоом; хойд баавгай, пингвин);
- Усан Арал (дэлхийн хамгийн урт агаарт урсдаг мөрөн; хүүхдийн усны талбай; усан уралдаан);
- Майами Хэв Маяг (их усан бассейн; хөгжмийн усны шүршүүр)
- Далайн Баяр (Нэг тасалбараар орно)
- Бэлэг: Далайн мөрөөдлийн театр
Хоол: Өглөө, оройн хоол
Зочид буудал: Бэйдахэ хот

ӨДӨР 4: БИНТАНЮЙ ИХ ХАВЦАЛ, ШИЛЭН ГАРАМ, БЭЭЖИН, ШУВУУДЫН ҮҮР, УСАН КУБ
- Өглөөний хоолны дараа Бэйдайхэгийн далайн гүний аж ахуй үйлдвэрт зочилно.
- Дараа нь Бинтанюй Цагаан Хэрмийн Их Хавцал-д (АААА зэрэглэлийн газар, 2-3 цаг) очно. 'Өмнөд Жаньцзяцзе, Умард Бинтанюй' хэмээн алдаршсан. Зуны хавцалд мөс, өвлийн хавцалд дулаан агаар байх тул өвөл дулаан, зуны сэрүүн газар юм. Хамгийн эртний Цагаан Хэрэм байдаг бөгөөд өвөрмөц байгалийн гайхамшиг юм. Уулын оргилууд, тайван орчинтой энэ хавцалд байхдаа ертөнцийн гаднаас ирсэн мэт сэтгэгдэл төрнө.
- Байдлаасаа хамааран шилэн гарам болон бусад хөтөлбөрт оролцож болно.
- Өдрийн хоолны дараа Бээжин рүү явж, Усан Куб болон Шувуудын Үүрийн гадна талбайд зочилно. Бээжинд оройн чөлөөт цагтай
Хоол: Өглөө, оройн хоол
Зочид буудал: Бээжин хот

ӨДӨР 5: БЭЭЖИНГИЙН UNIVERSAL STUDIOS/ЧӨЛӨӨТ ӨДӨР (ТАСАЛБАР, УНААНЫ ҮНЭ БАГТААГҮЙ)
- Universal Studios тасалбарыг аяллын үнэд оруулаагүй тул бүртгэлийн үед нэмж төлөн өөрсдөө явж очин тоглох боломжтой. Тасалбарын үнэ улирал болон орох цагаас хамаарч өөрчлөгдөх тул бодит үнээр тооцно.
- Бээжингийн Universal Studios нь дэлхийн хамгийн том Universal сэдэвт паркуудын нэг бөгөөд 7 сэдэвт бүс нутагтай (Кунфу Панда Дайчдын нутаг, Трансформерс бааз, Миньон Паарк, Харри Поттерийн Ид Шидийн Дэлхий, Журассик Дэлхийн Нуублара арал, Голливуд, Ирээдүйн Усан Дэлхий), 37 унаа болон зугаа цэнгэлийн байгуулалж, 24 шоу, 80 хоолны газар, 30 жижиглэн худалдааны дэлгүүртэй.
Хоол: Өглөөний цай
Зочид буудал: Бээжин хот

ӨДӨР 6: БЭЭЖИН - ЭРЭЭН
- Өглөөний хоолны дараа автобусаар Эрээн руу явна. Хүрэлцэн ирсэний дараа буудалдаа байрлан, Эрээн хотод чөлөөт цагтай.
Хоол: Өглөө, оройн хоол
Зочид буудал: Эрээн хот
ӨДӨР 7: ЭРЭЭН - ЗАМЫН ҮҮД - УЛААНБААТАР
- Өглөө эрээний худалдааны төвд бараа худалдан авч болох чөлөөт цагтай.
- Өдрийн хоолны дараа тогтоосон газарт цугларч хөдлөнө. Гаалиар гарч Замын Үүдэд ирэн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө
Хоол: Өглөөний цай