БЭЭЖИН ЦАНЖОУ ТЯНЬЖИН ЖАНЖАКОУ АЯЛАЛ

1,099,000₮
Богино тайлбар
Аялал ЭРЭЭН хотоос эхлэн ЭРЭЭН хотод дуусах ба аялагчид галт тэргийн тасалбараа нэмэлтээр 119,000₮ авахуулах буюу өөрсдийн унаагаар Замын Үүдрүү зорчино. Хил гарах төлбөрийг бэлнээр нэгдсэн унаанд суухдаа төлнө. Аяллын бэлгэнд: Дата Исим 3GB
Эрээнээс гарах өдөр

БЭЭЖИН – ЦАНЖОУ – ТЯНЬЖИН – ЖАНЖАКОУ 6 ӨДРИЙН АЯЛАЛ

Аяллын үнэд багтсан:

  • Хот бүрт зочид буудал, өглөөний цайтай, 2–3 ортой өрөө
  • Хөтөлбөрт заасан өглөөний хоол болон Жанжакоу хотын 1 удаагийн оройн хоол
  • Аяллын автобус
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ: Цагаан хэрэм, “Шувууны үүр” Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай, Тяньжин хотын усан онгоцны аялал, Бинхай номын сан, Жанжакоугийн халуун рашаант зочид буудал
  • Аяллын хугацаанд хөтөч, аяллын ахлагчийн үйлчилгээ
  • Дата исим бэлгэнд

Аяллын үнэд багтаагүй:

  • Өдрийн хоол болон хөтөлбөрт тусгайлан заагаагүй хоол
  • Хувийн хэрэглээний зардал
  • Чөлөөт цагаар үзэх үзвэр, нэмэлт үйлчилгээний тасалбар
  • Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зардал
  • Замын-Үүд Эрээн хил гарах унааны төлбөр бэлнээр жолоочид төлнө


ӨДӨР 1: ЭРЭЭН – БЭЭЖИН

  • Эрээн хотоос аяллын автобусандаа сууж Бээжин хотыг зорин хөдөлнө.
  • Бээжин хотод хүрэлцэн ирсний дараа зочид буудалдаа байрлаж, замын алжаалаа тайлан амарна.

Хоол: Байхгүй

Зочид буудал: Бээжин хот


ӨДӨР 2: БЭЭЖИН – ЦАНЖОУ

  • Өглөөний цайны дараа дэлхийн алдарт түүхэн дурсгал болох Цагаан хэрмээр аялна. Уулсын нурууг даган үргэлжлэх сүрлэг хэрмийг үзэж, дурсгалын зураг авах чөлөөт цагтай.
  • Үүний дараа 2008 оны Бээжингийн Олимпын бэлгэ тэмдэг болсон “Шувууны үүр” Олимпын цэнгэлдэх хүрээлэнг гаднаас нь үзэж сонирхоно.
  • Аяллын дараа Цанжоу хотыг зорин хөдөлнө.
  • Цанжоу хотод хүрэлцэн ирж зочид буудалдаа байрлана. Орой чөлөөт цагтай.

Хоол: Өглөөний цай

Зочид буудал: Цанжоу хот



ӨДӨР 3: ЦАНЖОУ – ТЯНЬЖИН

  • Өглөөний цайны дараа Минжү бөөний худалдааны төвөөр үйлчлүүлж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн сонирхон худалдан авалт хийх чөлөөт цагтай.
  • Товлосон цагт цуглан аяллын автобусандаа сууж Тяньжин хотыг зорин хөдөлнө.
  • Тяньжинд хүрэлцэн ирсний дараа Европын өнгө аястай, өвөрмөц архитектур бүхий Италийн хэв маягийн гудамжаар аялна.
  • Орой Тяньжин хотын шөнийн гэрэлтүүлэг, “Тяньжин нүд” болон хотын үзэсгэлэнт орчныг сонирхоно.

Хоол: Өглөөний цай

Зочид буудал: Тяньжин хот



ӨДӨР 4: ТЯНЬЖИН – ЖАНЖАКОУ

  • Өглөөний цайны дараа Тяньжин хотын төвөөр усан онгоцоор аялж, голын эрэг дагуух хотын орчин үеийн барилга, үзэсгэлэнт төрхийг сонирхоно.
  • Үүний дараа өвөрмөц архитектураараа дэлхийд алдартай Тяньжиний Бинхай номын сангаар зочилно.
  • Аяллын дараа Жанжакоу хотыг зорин хөдөлнө.
  • Жанжакоу хотод хүрэлцэн ирж халуун рашаант зочид буудалд байрлана.
  • Оройн хоолоо зооглож, халуун рашаанд алжаалаа тайлан амарна.

Хоол: Өглөөний цай, оройн хоол

Зочид буудал: Жанжакоу хот – халуун рашаант зочид буудал



ӨДӨР 5: ЖАНЖАКОУ – ЭРЭЭН

  • Өглөөний цайны дараа зочид буудлаас гарч, аяллын автобусандаа суун Эрээн хотыг зорин хөдөлнө.
  • Эрээн хотод хүрэлцэн ирсний дараа зочид буудалдаа байрлана.
  • Үлдсэн хугацаанд чөлөөт цагтай бөгөөд хот дотор зугаалах, худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай

Зочид буудал: Эрээн хот



ӨДӨР 6: ЭРЭЭН – ЗАМЫН-ҮҮД

  • Өглөөний цайны дараа зочид буудлаас гарна.
  • Аяллын үйлчилгээ Эрээн хотод дуусах бөгөөд аялагчид Эрээн – Замын-Үүд чиглэлийн тээврээр хил нэвтэрч Монгол Улсад орж ирнэ.
  • Цааш Улаанбаатар хот руу галт тэрэг, автобус эсвэл хувийн унаагаар зорчино.

Хоол: Өглөөний цай

Зочид буудал: Байхгүй



ЖАНЧХҮҮ УСАН АМРАЛТЫН ТӨВ:

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл