ХӨХ ХОТ - ОРДОС - ЖИНИН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
ӨДӨР 1: УБ-ЗАМЫН ҮҮД
Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.
ӨДӨР 2: ЗАМЫН ҮҮД - ЭРЭЭН - ХӨХ ХОТ
- Аялагчид Эрээн хотын хилээр нэвтэрсний дараа Өвөр Монголын Өөрөө Засах Орны нийслэл, соёл түүхийн баялаг өв бүхий Хөх Хот руу хөдөлнө.
- Хөх Хотод хүрэлцэн ирж оройн хоолоо зооглоно.
- Хоолны дараа зочид буудалдаа бүртгүүлэн нэвтэрч, замын алжаалаа тайлан тохилог орчинд амарна.
Зочид буудал: Хөх Хот зочид буудал
Хоол: Оройн хоол

ӨДӨР 3: ХӨХ ХОТ
- Өглөөний цайны дараа Хөх хотын танин мэдэхүйн болон амралт зугаалгын цогцолборуудтай танилцах аялал эхэлнэ.
- Юун түрүүнд далайн гүний ховор амьтад, усан доорх байгалийн гайхамшгийг тольдон харах боломжтой Далайн аквариум-аар зочилно.
- Үргэлжлүүлэн орчин үеийн техник технологи шийдлүүдийг сонирхолтой хэлбэрээр үзүүлсэн Шинжлэх ухаан, технологийн музей-г үзэж сонирхоно.
- Сити аяллын дараа та бүхэнд чөлөөт цаг олгогдох бөгөөд Хөх Хотын их дэлгүүр, худалдааны гудамжаар зочилж, дэлгүүр хэсэх боломжтой.
- Оройн хоолны дараа буудалдаа амарна.
Зочид буудал: Хөх Хот зочид буудал
Хоол: Өглөөний цай, оройн хоол

ӨДӨР 4: ХӨХ ХОТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Өглөөний цайны дараа аялагчид тухайн өдрийг өөрсдийн сонирхолд нийцүүлэн төлөвлөх бүрэн чөлөөт өдөр эхэлнэ.
- Та Хөх Хотын томоохон брэнд дэлгүүрүүд, их дэлгүүрүүдээр шоппинг хийх, түүхэн сүм хийдүүдээр зочлох эсвэл орон нутгийн онцлогтой ресторан, кофе шоп-уудаар тухлан саатах боломжтой.
- (Тайлбар: Энэ өдрийн өдөр болон оройн хоолыг аялагчид өөрсдийн сонголтоор чөлөөтэй зохицуулна)
Зочид буудал: Хөх Хот зочид буудал
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 5: ХӨХ ХОТ - ОРДОС
- Өглөөний цайны дараа түүх болон орчин үеийн гайхамшиг хосолсон Ордос Хот руу хөдөлнө.
- Нүүдэлчдийн агуу түүхийн санамж болох Чингис Хааны Онгон-д зочлон хүндэтгэл үзүүлж, монгол үндэстний түүхэн өв дурсгалтай танилцана.
- Дараа нь орчин үеийн уран барилга, хот төлөвлөлтийн гайхамшиг болсон Канбаши Шинэ Хот-ын бүтээн байгуулалтыг сонирхоно.
- Орой нь Ван Жиа Хуй усан ертөнц цогцолборт байрлан, амралт чөлөөт цагаа өнгөрүүлж, амтат оройн хоолноос амтална.
Зочид буудал: Ван Жиа Хуй
Хоол: Өглөөний цай, Оройн хоол

ӨДӨР 6: ОРДОС - МИНИ АВАТАР - ЖИНИН
- Өглөөний цайны дараа адал явдалт Мини Аватар паркийг зорино.
- “Мини Аватар” цогцолбор төвд шилэн гүүр, амьтны хүрээлэн үзэн Усан Паркад тоглон цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлнэ
- Шилэн гүүр ба дүүжин гүүр: Айдас давах дуртай аялагчдад зориулсан адал явдалтай аялал.
- Усан парк: Хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан усан гулсуур, бассейн бүхий тоглоомын талбай.
- Амьтны хүрээлэн: Панда болон бусад амьтдыг үзэж сонирхох боломж.
- Аяллын дараа 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, бассейн, зэргээр үйлчлүүлэн орой нь амралтын зааланд амарна.
Зочид буудал: Халуун рашаан
Хоол: Өглөөний цай, Оройн хоол

ӨДӨР 7: ЖИНИН - ЭРЭЭН
- Өглөөний цайгаа уусны дараа Архитектурын хосгүй шийдэл бүхий Хүслийн Суварга-ын гадна саатан, дурсгалын гэрэл зураг татуулна.
- Үүний дараа Эрээн хотын чиглэлд буцан хөдөлнө.
- Эрээн хотод хүрэлцэн ирж зочид буудалдаа байрлан, хувийн хэрэгцээний болон бэлэг дурсгалын худалдан авалт хийх чөлөөт цаг-тай байна.
Зочид буудал: Эрээн зочид буудал
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 8: ЭРЭЭН - ЗАМЫН ҮҮД
- Өглөөний цайны дараа өдөр буудлаа хүлээлгэх хүртэл чөлөөт цагтай.
- Эрээнээс хил гарах автобусанд сууж Замын-Үүдэд ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Галт тэргэнд нэмэлт төлбөртэй сууна.
Хоол: Өглөөний цай
ЗОЧИД БУУДАЛ:
