brandBlue Tour

ГУАНЖОУ-ЖУХАЙ-МАКАО АЯЛАЛ

3,840,000₮
Богино тайлбар
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН: УБ-ГУАНЖОУ 2 талдаа дамжин нислэг ГУАНЖОУ-ЖУХАЙ-МАКАО-ГУАНЖОУ унаа Гуанжоу хотын зочид буудал Жухай хотын зочид буудал Макао хотын зочид буудал Хятадад ашиглах Esim Тосох хүргэх үйлчилгээ Хөтөлбөрт багтсан үзвэрийн тасалбарууд Хөтөлбөр хоорондын унаа Аяллын даатгал Хөтөч
Аялал гарах өдөр:

ӨДӨР 1: УБ-ГУАНЖОУ нислэг

Чингис хаан ОУНБ-д ирэн нислэгтээ бүртгүүлнэ

УБ-ГУАНЖОУ дамжин нислэг

Гуанжоу хотод газардан зочид буудалдаа хүргүүлэн, бүртгүүлэн өрөөндөө байрлан амарна.


ӨДӨР 2: ХОТЫН ТӨВИЙН МОЛЛ, БЭЭЖИН ЛУ ГУДАМЖ

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.

  • Хотын төвийн молл дэлгүүр

Гуанжоу хотын төвийн молл дэлгүүр болон хотын төвөөр чөлөөт цагийг өнгөрүүлнэ.

  • Бээжин Лу гудамж

Гуанжоу хотын Бээжин Лу (Beijing Lu) гудамж нь дэлхийн брэндүүд, орон нутгийн худалдаачид, гудамжны хоолоор алдартай, худалдаа, соёл, түүхийг нэгтгэсэн газар юм. Энэ гудамж нь Гуанжоу хотын төвд байрладаг

Гудамжны доорхи шилэн шаланд Хан, Мин, Цин гүрнүүдийн үеийн хуучин замын үлдэгдлүүд хадгалагдаж байгаа нь түүх сонирхогчдод сонирхолтой үзмэр болдог .

  • Орой буффет ресторанд оройн хоол идээд зочид буудалдаа хүргүүлэн амарна


ӨДӨР 3: ОУТЛЕТ МОЛЛ, СУВДАН ГОЛЫН ЗАВИН АЯЛАЛ

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа буудлаа хүлээлгэн өгч Гуанжоу хотын оутлет дэлгүүрүүдээр шоппинг хийх бөгөөд чөлөөт цагийг өнгөрүүлнэ.

  • 14:30-16:00 Pearl river cruise-ээр завин аялал хийнэ

Үүний дараа дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг болох орчин үеийн Гуанжоу хотын бэлгэ тэмдэг, инженерийн гайхамшигт бүтээл Кантон цамхагт гарна.

Кантон цамхаг- Тус цамхаг нь 450 метр, антенны хамт нийт өндөр нь 604 метр. 112 давхараас бүрддэг бөгөөд 107, 108-р давхарт байрлах тавцангууд нь Гуанжоу хотыг бүхэлд нь харах боломжийг олгодог. (НЭМЭЛТЭЭР ӨГЛӨӨ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ)

17:00-20:30 Гуанжоу хотоос Жухай хот руу 3 цаг машинаар явах бөгөөд Жухай хотод очин зочид буудалдаа байрлан амарна


ӨДӨР:4: ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ДАЛАЙН ПАРК

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа

  • Жухай хотын Хэнцин дүүрэгт байрлах Chimelong Ocean Kingdom орж бүхэл өдрийг зуаатай өнгөрүүлэх бөгөөд тус далайн парк нь дэлхийн хамгийн том далайн сэдэвт цэцэрлэгт хүрээлэн бөгөөд гэр бүл, аялагчдад зориулсан олон төрлийн үзвэр, тоглоом, амьтдын үзүүлбэрүүдээрээ алдартай.

Chimelong Ocean Kingdom нь нийт 8 сэдэвт бүсээс бүрддэг:

  • Whale Shark Aquarium: Дэлхийн хамгийн том аквариум бөгөөд 48.75 сая литр ус багтаамжтай. Энд ховор амьтад болох хулан загас, белуга, далайн гахай зэрэг амьтдыг үзэх боломжтой.
  • Penguin Hall: Энд эзэн хаан, хаан, Адэли, Генту, Гумболдт зэрэг олон төрлийн пингвинүүдийг харах боломжтой.
  • Polar Bear Hall: Хойд туйлын баавгайнуудын үзвэр.
  • Parrot Coaster: Азийн хамгийн анхны wing coaster бөгөөд 2014 онд нээгдсэн. Энэ нь дэлхийн хамгийн урт wing coaster бөгөөд 4.2 км урттай.
  • 5D Castle Theater: Дэлхийн хамгийн том 5D кино театр бөгөөд 12,000 м² талбайтай, 10 давхар өндөртэй.
  • Chimelong Circus City: Дэлхийн тэргүүлэх цирк үзүүлбэрүүдийг үзэх боломжтой газар.


ӨДӨР 5: МАКАО ХОТ-ВЕНЕЦ, ПАРИС КАЗИНО

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.

Жухай хотоос Макао хотруу хил гарч Макао хотод ирэн, зочид буудалдаа хүргүүлэн байрлана. Эндээс та бүхэн алхах эсвэл таксигаар Парис болон Венецийн казино орно.

Макао хот нь дэлхийн хамгийн том казино, тансаг амралтын газар, дэлхийн жишигт нийцсэн, худалдаа, аялал жуулчлалын төв юм. Тус хотод байрлах хоёр алдартай казино, The Venetian Macao болон The Parisian Macao нь тансаг зэрэглэлийн амралт, тоглоомын талбай, дээд зэрэглэлийн үйлчилгээтэйгээрээ алдартай.

  • The Venetian Macao - Италийн Венециа хотын хэв маягийг шингээсэн 550,000 хавтгай дөрвөлжин фут бүхий дэлхийн хамгийн том казино юм. 1.6 сая хавтгай дөрвөлжин фут худалдааны талбайтай, 350 гаруй дэлгүүр, 30 гаруй ресторантай. Казиногийн хувьд 3,400 слот машин, 800 ширээний тоглоомтой.
  • The Parisian Macao - Францын Парис хотын хэв маяг. 150 ширээний тоглоомтой. Галлерей, ресторанууд, дэлгүүрүүд зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоосон газар юм.


ӨДӨР 6: МАКАО ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР

Макао хот нь түүх, соёл, архитектурийн гайхамшиг, амттай хоол, зугаа цэнгэлийн гайхалтай хослол бүхий хот тул чөлөөт өдрийг тайван, сонирхолтой, адал явдалтай өнгөрөөх олон боломжтой. Нэмэлтээр Macao Studio City цогцолборт очин усан парк тоглох боломжтой.


ӨДӨР 7: МАКАО-ГУАНЖОУ

Өглөөний цайны дараа 11 цагт Макао-Гуанжоу чиглэлд 3 цаг автобусаар яван 2 улсын хил, гаалиар гарна. Энэ өдөр Гуанжоу хотод чөлөөт цагийг өнгөрүүлэх, зах дэлгүүрээр явах боломжтой.

Гуанжоу хотын зочид буудалдаа байрлан амарна.


ӨДӨР 8: ГУАНЖОУ-УЛААНБААТАР нислэг

07:00 цагт нисэх буудал руу хүргүүлэн нислэгтээ бүртгүүлнэ.

ГУАНЖОУ-УЛААНБААТАР дамжин нислэгтэй

Чингис Хаан ОУНБ-д газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН:

  • Нислэгийн тийз УБ-ГУАНЖОУ 2 талдаа дамжин нислэг
  • ГУАНЖОУ-ЖУХАЙ-МАКАО-ГУАНЖОУ унаа
  • Гуанжоу хотын зочид буудалд байрлах 3 шөнийн төлбөр, Өглөөний цайтай. Энгийн өрөө (2 том хүн+хүүхдүүд байрлана)
  • Жухай хотын зочид буудалд байрлах 2 шөнийн төлбөр, Өглөөний цайтай. Энгийн өрөө (2 том хүн+хүүхдүүд байрлана)
  • Макао хотын зочид буудалд байрлах 2 шөнийн төлбөр, Өглөөний цайтай. Энгийн өрөө (2 том хүн+хүүхдүүд байрлана)
  • Хятадад ашиглах Esim
  • Тосох хүргэх үйлчилгээ
  • Хөтөлбөрт багтсан үзвэрийн тасалбарууд
  • Хөтөлбөр хоорондын унаа
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал
  • Хөтөчийн үйлчилгээ


АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ:

  • Аяллын хөтөлбөрт багтаагүй үзвэр, үйлчилгээний төлбөр болон унаа


ЗОЧИД БУУДАЛ




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл