brandBlue Tour

ГУАНЖОУ-ХОНГКОНГ-МАКАО АЯЛАЛ

0₮
Богино тайлбар
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН: УБ-ГУАНЖОУ 2 талдаа дамжин нислэг ГУАНЖОУ-ХОНГКОНГ-МАКАО-ГУАНЖОУ унаа Гуанжоу хотын зочид буудал Хонгконг хотын зочид буудал Макао хотын зочид буудал Хятадад ашиглах Esim Тосох хүргэх үйлчилгээ Хөтөлбөрт багтсан үзвэрийн тасалбарууд Хөтөлбөр хоорондын унаа Аяллын даатгал Хөтөч
Аялал гарах өдөр:

ӨДӨР 1: УБ-ГУАНЖОУ нислэг

Чингис хаан ОУНБ-д ирэн нислэгтээ бүртгүүлнэ

УБ-ГУАНЖОУ дамжин нислэг

Гуанжоу хотод газардан зочид буудалдаа хүргүүлэн, бүртгүүлэн өрөөндөө байрлан амарна.


ӨДӨР 2: ГУАНЖОУ-ХОНГКОНГ

Зочид буудалдаа өглөөний цайны дараа Гуанжоу хотоос Хонгконг руу хурдны галт тэргээр 1 цаг орчим явна. Хонгконг хотод очин зочид буудалдаа байрлана. Чөлөөт цагийг өнгөрүүлэх боломжтой.


ӨДӨР 3: ВИКТОРИА ОРГИЛ

Викториа оргил нь Хонконгийн арал дээрх хамгийн өндөр цэг бөгөөд 552 метрийн өндөртэй. Тус газар нь Хонконгийн төв хэсэг, Викториа боомт, Ламма арал болон ойр орчмын арлуудыг бүхэлд нь харах боломжтой оргил юм. Тус уулын орой руу явдаг трамвайгаар зорчих бөгөөд Peak Tram нь Хонконгийн хамгийн алдартай, хамгийн эртний, түүхэн дурсгалт тээврийн хэрэгслийн нэг юм.

Sky Terrace 428 нь Хонгконгийн заавал очих ёстой газруудын нэг бөгөөд тус хотын тэнгэр баганадсан барилгууд, байгалийн хослолыг дээрээс харахад үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг ба 17:00–19:00 цагийн хооронд нар жаргах үзэмжийг харах боломжтой. Үүний дараа бид Madame Tussauds Hong Kong зочлох бөгөөд тус музей нь дэлхийд алдартай лааны тосон баримлын музейн нэг салбар бөгөөд Викториа оргил дээр байрладаг. Энэхүү музей нь алдартнуудын яг бодит мэт лааны тосон баримлуудаар дамжуулан үзэгчдийг дэлхийн алдартай хүмүүсийн ертөнцөөр аялуулдаг.

Үүний дараа оройн цагаар Harbour city, Bruce Lee хөшөө зэрэг хотын төвөөр чөлөөт цагаа өнгөрүүлэн, хамгийн том молл, дэлгүүрээр орж шоппинг хийх боломжтой.


ӨДӨР:4: ХОНГКОНГ ДИСНЕЙЛЭНД

Хонгконгийн Диснейлэнд нь Хонгконгийн Лантау арал дээр байрлах Ази дахь анхны Диснейлэнд бөгөөд 2005 онд нээгдсэн. Тус парк нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн сэдэвчилсэн бүсүүд, орчин үеийн үзвэрүүд, олон улсын аялагчдад зориулсан хөтөлбөр үйлчилгээгээрээ алдартай.

Хонгконгийн Диснейлэнд нь нийт 8 сэдэвчилсэн бүсээс бүрддэг:

  • Main Street, U.S.A. – Америкийн жижиг хотын хэв маягаар бүтээгдсэн худалдаа, хоолны бүс.
  • Fantasyland – Классик Дисней үлгэрүүдийн ертөнц.
  • Adventureland – Жунглигийн адал явдалт бүс.
  • Tomorrowland – Ирээдүйн технологи, сансрын аялал.
  • Grizzly Gulch – Америкийн баруун бүсийн уул уурхайн сэдэвтэй бүс.
  • Mystic Point – Нууцлаг манор, сүнснүүдийн түүх.
  • Toy Story Land – "Toy Story" киноны дүрүүдийн ертөнц.
  • World of Frozen – 2023 онд нээгдсэн "Frozen" сэдэвтэй бүс.



ӨДӨР 5: ХОНГОНГ-МАКАО ЗАВИН АЯЛАЛ

  • Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч зорчигч тээврийн усан онгоцоор Макао хот руу явна. Макао хотод очин зочид буудалдаа байрлан Parisian, Venetian casino орж цагийг зугааай өнгөрүүлнэ.


ӨДӨР 6: МАКАО-ПАРИС, ВЕНЕЦ КАЗИНО

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Энэ өдөр Макао хоттой танилцаж өдрийг өнгөрүүлнэ.

Макао хот нь дэлхийн хамгийн том казино, тансаг амралтын газар, дэлхийн жишигт нийцсэн, худалдаа, аялал жуулчлалын төв юм. Тус хотод байрлах хоёр алдартай казино, The Venetian Macao болон The Parisian Macao нь тансаг зэрэглэлийн амралт, тоглоомын талбай, дээд зэрэглэлийн үйлчилгээтэйгээрээ алдартай.

  • The Venetian Macao - Италийн Венециа хотын хэв маягийг шингээсэн 550,000 хавтгай дөрвөлжин фут бүхий дэлхийн хамгийн том казино юм. 1.6 сая хавтгай дөрвөлжин фут худалдааны талбайтай, 350 гаруй дэлгүүр, 30 гаруй ресторантай. Казиногийн хувьд 3,400 слот машин, 800 ширээний тоглоомтой.
  • The Parisian Macao - Францын Парис хотын хэв маяг. 150 ширээний тоглоомтой. Галлерей, ресторанууд, дэлгүүрүүд зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоосон газар юм.


ӨДӨР 7: МАКАО-ГУАНЖОУ

Өглөөний цайны дараа 11 цагт Макао-Гуанжоу чиглэлд 3 цаг автобусаар яван 2 улсын хил, гаалиар гарна. Энэ өдөр Гуанжоу хотод чөлөөт цагийг өнгөрүүлэх, зах дэлгүүрээр явах боломжтой.

Гуанжоу хотын зочид буудалдаа байрлан амарна.


ӨДӨР 8: ГУАНЖОУ-УЛААНБААТАР нислэг

07:00 цагт нисэх буудал руу хүргүүлэн нислэгтээ бүртгүүлнэ.

ГУАНЖОУ-УЛААНБААТАР дамжин нислэгтэй

Чингис Хаан ОУНБ-д газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН:

  • Нислэгийн тийз УЛААНБААТАР-ГУАНЖОУ 2 талдаа нислэг
  • Гуанжоу хотын зочид буудалд байрлах 2 шөнийн төлбөр, Өглөөний цайтай. Энгийн өрөө (2 том хүн+хүүхдүүд байрлана)
  • Хонгконг хотын зочид буудалд байрлах 3 шөнийн төлбөр, Өглөөний цайтай. Энгийн өрөө (2 том хүн+хүүхдүүд байрлана)
  • Макао хотын зочид буудалд байрлах 2 шөнийн төлбөр, Өглөөний цайтай. Энгийн өрөө (2 том хүн+хүүхдүүд байрлана)
  • Хятад, Хонгконг, Макаод ашиглах Esim
  • Тосох хүргэх үйлчилгээ
  • Хөтөлбөрт багтсан үзвэрийн тасалбарууд
  • Хөтөлбөр хоорондын унаа
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал
  • Хөтөчийн үйлчилгээ Гуанжоу Макаод


АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ:

  • Аяллын хөтөлбөрт багтаагүй үзвэр, үйлчилгээний төлбөр болон ХонгКонгод хөтөчийн үйлчилгээ

ЗОЧИД БУУДАЛ




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл