ХӨХ ХОТ-ЖИНИН ШИНЖИЛГЭЭТЭЙ АЯЛАЛ

990,000₮
Богино тайлбар
УБ - Замын үүд - Эрээн - Хөх хот -Эрээн - Замын Үүд - УБ замын зардал Зеканг эмнэлэгт өгөх Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн биеийн багц шинжилгээ Хөх хотод 3 шөнө байрлах зочид буудалын зардал / нэг өрөөнд 2 хүн орох зардал/ Эрээн хотод 1 шөнө байрлах зочид буудлын зардал / нэг өрөөнд 2 хүн орох зардал/

 ШИНЖИЛГЭЭНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

ӨДӨР 1: УБ-ЗАМЫН ҮҮД

Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.


ӨДӨР 2: ЭРЭЭН-ХӨХХОТ

Замын үүдэд ирж галт тэрэгнээс бууж хил гарах унаанд сууж Эрээн хотруу явна. Хоёр улсын хил гаалиар нэвтэрч аялагчид орон нутгийн аяллын автобусанд сууж БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот руу явна.

Хөх хотод очин зочид буудалдаа байрлан амарна.

Зочид буудал: Датян зочид буудал

Хоол: Өдрийн хоолтой


ӨДӨР 3: ХӨХХОТ

Өглөө эмнэлэгт биеийн ерөнхий үзлэгт хамрагдана. Өдрийн хоолны дараа Далайн аквариум, Шинжлэх ухааны музей үзнэ.Үүний дараа чөлөөт цаг.

Зочид буудал: Датян зочид буудал

Хоол: Өглөөний цай, өдрийн хоолтой


ӨДӨР 4: ХӨХХОТ – ЛИНЬХУ – ЖИНИН

Өглөөний хоолны дараа буудлаас гарч, эмнэлгээс шинжилгээний хариугаа авна. Дараа нь Линьху руу явж “Гуа” цогцолборт хүрэлцэн очиж амьтны хүрээлэн, шилэн гүүр, усан ертөнц үзнэ. Товлосон цагт цугларч, Жичиний халуун рашаанд очиж амарна.

Зочид буудал: Жинин рашаан

Хоол: Өглөөний цай, оройн хоолтой


ӨДӨР 5: ЖИНИН – ЭРЭЭН

Өглөөний хоолны дараа Хүслийн суврага-д зургаа авахуулна. Үүний дараа Эрээн хот руу буцаж ирэн зочид буудалдаа байрлаж, амарна, чөлөөт цагтай.

Зочид буудал: Хуалиан зочид буудал

Хоол: Өглөөний цай


ӨДӨР 6: ЭРЭЭН – ЗАМЫН ҮҮД

Өглөөний цайгаа уугаад 13 цаг хүртэл чөлөөтэй дэлгүүрээр худалдан авалт хийх боломжтой. Өдөр хөтөчийн заасан 14 цагт зочид буудалдаа цугларч хил гарах унаандаа сууж Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүдээс галт тэргэнд суугаад Улаанбаатар хот руу хөдөлнө.

Хоол: Өглөөний цайтай


ӨДӨР 7: ЗАМЫН ҮҮД – УБ

Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН:

  • УБ - Замын үүд - Эрээн - Хөх хот -Эрээн - Замын Үүд - УБ замын зардал
  • Зеканг эмнэлэгт өгөх Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн биеийн багц шинжилгээ
  • Хөх хотод 3 шөнө байрлах зочид буудалын зардал / нэг өрөөнд 2 хүн орох зардал/
  • Эрээн хотод 1 шөнө байрлах зочид буудлын зардал / нэг өрөөнд 2 хүн орох зардал/
  • Автобусны үйлчилгээ
  • Хөтөлбөрийн үнэд багтсан хоол
  • Хөтөлбөрт дурдагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад хэлтэй хөтөч,
  • Аяллын иж бүрэн даатгал



НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Эмнэлгийн танилцуулга:

Хөх хотын Вү юань (таван махбод)Монгол анагаах ухааны эмнэлэг нь Өвөр Монголын Вү Юань Эмчилгээ шинжлэх ухаан технологийн хувьцаат компанийн хөрөнгө оруулалтаар анх байгуулагдсан.Тус эмнэлэг нь 4500 м.кв талбайтай, одоогоор нийт 60 гаруй эмнэлгийн ортой үйл ажиллагаа явуулж байна. Манай эмнэлэг Монгол анагаах ухаан, Монгол уламжлалт дотрын тасаг, ясны эмгэгийн тасаг, хятад уламжлалт анагаах ухааны тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, таван засал бариа засал зүү эмчилгээний тасаг,эмнэлзүйн лабораторийн тасаг, дүрс оношилгооны тасаг зэрэг үндсэн тасгуудтай үйл ажиллагааг явуулж байна. Мөн Монгол анагаах ухаан, Хятадын уламжлалт анагаах ухааны тусгай тэнхимтэй, дотоодын шилдэг Хятад, Монголын анагаах ухааны мэргэжилтнүүдийг шилж цуглуулан тогтмол эмнэлэгтээ ажиллуулдаг. Техник хангамжийн хувьд тус эмнэлэг нь 32 эгнээ бүхий 16 давхар эрэг CT, өнгөт доплер хэт авиа шинжилгээний аппарат, бүрэн автомат цусны эсийн анал изатор, бүрэн автомат биохимийн анализатор болон бусад дэвшилтэт тэргүүлэх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, төрөл бүрийн биеийн шинжилгээ үзлэгийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Эмч эмнэлгийн багийн хувьд Дотоодод нэртэй Монгол, Хятадын уламжлалт анагаах ухааны эмч, сэргээн засах эмчилгээний чиглэлээр БНХАУ-д нэр хүндтэй эмч мэргэжилтнүүд тэргүүлэн ажиллаж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээг орчин үеийн барууны анагаах ухааны технологитой хослуулсан нь манай эмнэлгийн том давуу тал юм. Үүнд Монгол анагаах ухааны салбарт Нохалаху, зүү төөнүүр, бумба, цус соруулах, суйхаар төөнүүр, монгол эмийн халуун ванн, цай дарсны эмчилгээ зэрэг таван төрлийн эмчилгээний арга техник; Барууны анагаах ухаанд хэт авиа шинжилгээгээр гол өвдөлтийг намдаах, үе мөчний шингэн сэлбэх зэрэг хамгийн сүүлийн үеийн аргуудыг ашигладаг. Гол төлөв хүзүүний нугалмын өвчлөл, далны үрэвсэл, нурууны нугалмын диск хотойх, үе мөчний үрэвсэл зэрэг яс, үе мөчний архаг өвчлөл, болон тархины цусны бүлэн тромбоз, тархины цус алдалтын ужиг өвчин, яс хугарал, үе мөчний мэс заслын дараах үеийг нөхөн сэргээхэд түлхүү чиглэгддэг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл