БЭЭЖИН-ШАНХАЙ ХОТЫН АЯЛАЛ
ӨДӨР 1: УБ -БЭЭЖИН ХОТ- ШАНХАЙ ХОТ
05:15 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудалд очин нислэгийн бүртгэлээ хийлгэн, ачаагаа өгнө.
08:15–10:30 цагийн (ОМ223) нислэгээр Улаанбаатар хотоос нисэж Бээжин хотод бууна. Бээжин хотын нисэх онгоцны буудлаас жолооч тосч авна.
Өдрийн хоолны дараа 17:00–21:18 цагийн хооронд (G21) чиглэлийн хурдны галт тэргээр Бээжин хотоос Шанхай хот руу зорчино. Шанхай хотод хүрэлцэн ирээд зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өдрийн хоол
Буудал: Шанхай хот


ӨДӨР 2: ШАНХАЙ ХОТ
Аяллын дараа зочид буудалдаа буцаж ирэн амарна.
Хоол: Өглөө, өдөр, оройн хоолтой
Буудал: Шанхай хот


ӨДӨР 3: ШАНХАЙ ХОТ
Өдөржин Диснейланд-д тоглож өнгөрүүлсний дараа зочид буудалруугаа очиж амарна.
Хоол: Өглөө, оройн хоол
Буудал: Шанхай хот


ӨДӨР 4: ШАНХАЙ ХОТ- БЭЭЖИН ХОТ
Өглөөний цайгаа уусны дараа Та бүхэн Шанхай хотоос Бээжин рүү /G21 чиглэл/ 08:00–12:24 цагийн хооронд хурдны галт тэргээр Бээжин хот руу явна.
Бээжин хотод хүрэлцэн ирээд зочид буудалдаа байрлан амрахаас гадна өдрийн турш TeamLab Phaseless Art Space-д очиж, орчин үеийн дижитал урлаг, гэрэл, хөдөлгөөн, өнгөний гайхамшгийг мэдрэх болно. Энэ уран сайхны орчин нь бодит ба виртуал ертөнцийг холбосон өвөрмөц бүтээлүүдээр дүүрэн бөгөөд таны сэтгэл зүрх, төсөөллийг шинэ түвшинд татна.
Аяллын дараа зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, өдрийн хоол
Буудал: Бээжин хот




ӨДӨР 5: БЭЭЖИН ХОТ
Энэ өдөр чөлөөт өдөр байна.
Хоол: Өглөөний цай
Зочид буудал: Бээжин хот
ӨДӨР 6: БЭЭЖИН ХОТ - УБ
Өглөөний цайгаа уусны дараа Бээжин хотын нисэх онгоцны буудал руу 07:50-д очин нислэгтээ бүртгүүлэн ачаагаа өгнө.
10:50-13:05 (OM 224) цагийн хооронд Бээжин хот-с УБ-луу ниснэ
13:05 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.
Хоол: Өглөөний цай
Аяллын үнэд багтсан:
УБ-БЭЭЭЖИН нислэг 2 талдаа
Зочид буудал: Бээжин хотод 2 шөнө, Шанхайд 3 шөнө байрлах төлбөр
Хоол: Өглөөний цай 5, Өдрийн хоол 3, Оройн хоол 2
Машин: Шанхайн жуулчны автобус, Бээжин жуулчны автобус
Үйлчилгээ: Хятад хэлний аяллын хөтөч, Монгол хэлний орчуулагч
Тасалбар: Дорнын сувд, Далай аквариум, Диснейлэнд, Нанжингийн гудамж, завиар аялах гэх мэт,
Бээжин-Шанхай чиглэлийн хурдны галт тэрэгний билет
Аяллын үнэд багтаагүй:
Хөтөлбөр дэх өрөөг солих бол гарах үнийн зөрүү
Аялалд бие даан төлсөн бусад зүйлс.