HOUSE EXPO: УБ-ХӨХ ХОТ-ГУАНЖОУ НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

3,190,000₮
Богино тайлбар
Аяллын үнэд багтсан: Улаанбаатар- Хөх Хот - Гуанжоу хоёр талын нислэгийн тийз: Тээш 1ш- 23кг, гар тээш 1ш- 5кг HOUSE EXPO үзэсгэлэнгийн нэвтрэх үнэмлэх Сувдан голын завин аялал Үзэсгэлэнд хүргэх 2 өдрийн өглөө, оройн автомашин үйлчилгээ Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ Гадаад аяллын даатга
Өдрүүд

HOUSE EXPO: УБ-ХӨХ ХОТ-ГУАНЖОУ НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

Аяллын үнэд багтсан:

  • Улаанбаатар- Хөх Хот - Гуанжоу хоёр талын нислэгийн тийз: Тээш 1ш- 23кг, гар тээш 1ш- 5кг
  • HOUSE EXPO үзэсгэлэнгийн нэвтрэх үнэмлэх
  • 1 оройн хоол/зууш: Шарсан махны буффет оройн зоог
  • Сувдан голын завин аялал
  • Үзэсгэлэнд хүргэх 2 өдрийн өглөө, оройн автомашин үйлчилгээ
  • Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
  • Хөх Хотод хотод 1 шөнө байрлах зочид буудал Airchina-с тийзтэй хамт
  • Гуанжоу хотын шинэ зочид буудалд 4 шөнө 5 өдөр байрлах төлбөр, өглөөний цай
  • Гадаад аяллын даатгал
  • Хятад 5GB Дата сим карт
  • Хятад орчуулагын үйлчилгээ, үнийг хямдруулах, бараа бүтээгдэхүүний нэмэлт судалгаа хийж өгөх үйлчилгээ
  • Карго, тээврийн үйлчилгээнд хамрагдах (Үнэтэй)


Аяллын үнэд багтаагүй:

  • Хөтөлбөрт багтаагүй хоол, үзвэр


5/8 : УБ-ХӨХ ХОТ-ГУАНЖОУ НИСЛЭГ

  • Аялагчид 11:00 цагт нисэх онгоцны буудал дээр цуглана
  • 13:00-14:40 цаг УБ - ХӨХ ХОТ нислэг, хил нэвтрэн, ачаагаа авч, Дотоодын нислэгийн танхимрүү орж нислэгтээ бүртгүүлнэ.
  • 18:30-22:05 цаг ХӨХ ХОТ - ГУАНЖОУ нислэг
  • Гуанжоу хотод очиж зочид буудалдаа бүртгүүлэн амрана


5/9 : HOUSE FAIR

  • 07:00 - 08:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай
  • 08:00 цагт House Fair үзэсгэлэнрүү автобусаар хүргүүлэн очиж бүртгэлээ хийлгэнэ. Сонирхож буй чиглэлээр уулзалт хийнэ.
  • 16:30 буцах унаандаа сууна
  • 17:30 Бразил Грилл оройн зоог
  • Хотын төвд шоппинг хийх чөлөөт цагтай
  • Буудалдаа хүргүүлэн амарна

Хоол: Өглөөний цай, Оройн хоол


5/10: HOUSE FAIR

  • 08:00 - 09:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай
  • 09:00 цагт HOUSE FAIR үзэсгэлэнрүү автобусаар хүргүүлнэ
  • 17:00 цуглан буцах унаандаа сууна
  • 18:00-20:00 Сувдан голын завин аялалтай

Хоол: Өглөөний цай


5/11 : ЧӨЛӨӨТ ӨДӨР

  • 08:00 - 09:00 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай
  • Энэ өдөр хүссэн зах дэлгүүрийн хаягийг авч өөрийн хүссэн газарлуу аялах зэргээр өдрийг өнгөрүүлнэ

Хоол: Өглөөний цай


5/12: ГУАНЖОУ- ХӨХ ХОТ НИСЛЭГ

  • 07:00 - 10:30 цагийн хооронд зочид буудлын өглөөний цайтай
  • Чөлөөт цаг
  • 11 цагт Гуанжоу хотын нисэх буудалруу хүргүүлнэ
  • ГУАНЖОУ - ХӨХ ХОТ нислэгтэй
  • Хөх Хотын зочид буудалдаа аялагчид манай өгсөн хаягийн дагуу таксигаар явж очно. Нэг такси 45 юань.
  • Зочид буудалдаа бүртгүүлэн амарна.

Хоол: Өглөөний цай


5/13: ХӨХ ХОТ-УЛААНБААТАР НИСЛЭГ

  • Нислэгтээ өглөөний 08:00-д бүртгүүлнэ
  • ХӨХ ХОТ - УЛААНБААТАР нислэгтэй Чингис Хаан ОУНБ-д газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

Хоол: Өглөөний цай


ЗОЧИД БУУДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Hanting Hotel Guangzhou

Үйлчилгээ: Буудал нь 24 цагийн ресепшнтэй бөгөөд зочдын тав тухыг хангах үүднээс үнэгүй ариун цэврийн хэрэгслээр хангана.

Өглөөний цайтай

Өрөө: Буудлын өрөө нь агааржуулагчтай, үнэгүй WiFi-тай өрөөнүүдийг санал болгодог. Өрөөнүүд нь цай/кофе чанах төхөөрөмж, үс хатаагч, ажлын ширээ, суух хэсэг, үнэгүй ариун цэврийн хэрэгсэл, шүршүүр, углааш, телевиз, цахилгаан данх зэрэг хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон.

Байршил: Тус буудал нь Guangzhou Baiyun International Airport-аас 24 км зайд байрладаг.


Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл