БАНГКОК – ПАТТАЯА аялал
Аяллын үнэд багтсан:
- УБ-БАНГКОК ОУ дамжин нислэг
- 4-одтой зочид буудал: Бангкок 3 шөнө 4 өдөр
- 4-одтой зочид буудал: Паттаяа 3 шөнө 4 өдөр
- Хөтөлбөрт багтсан бүх үзвэр, үйлчилгээ, хөтөчийн үйлчилгээ
- Өглөөний буффет цай
- Хөтөлбөрт багтсан бусад хоол
- Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
- Гадаад аяллын даатгал
- Тайланд 12GB Дата сим карт
- Аяллын онлайн хавтас үйлчилгээ
Аяллын үнэд багтаагүй:
- Хөтөч, жолоочийн тип
- Хөтөлбөрт багтаагүй бусад үзвэр, үйлчилгээ, хоол
- Усан Паркийн тасалбар
- Тай массаж болон Adult show нэмэлтээр
ӨДӨР 1: УБ - БЭЭЖИН, БЭЭЖИН - БАНГКОК
- Өглөө 08:50 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
- 11:50-13:55 цаг УБ - БЭЭЖИН хүртэл ниснэ.
- Оройны 20:00-00:10 цагт Бээжин - Бангкокт газардана.

ӨДӨР 2: БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ
- Өглөөний цайны дараа бид Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны Их Ордонд (Grand Palace) зочилно.
- Үүний дараа Wat Arun дуганад зочлон нэмэлт зардлаар Тай үндэсний хувцас өмсөн мэргэжлийн зурагчнаар зураг авахуулах боломжтой.
- Бангкок хотын Чао Прайя мөрний тансаг зэрэглэлийн иж бүрэн буффет хоолтой усан онгоцон дээр шөнийн үзэсгэлэнт Бангкок хотыг тольдонгоо зооглон, урлагийн тоглолт үзнэ. (пиво, ундаа хүссэнээр)
Хоол: Өглөөний цай, Оройн хоол

ӨДӨР 3: ШОППИНГ
- Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд энэ өдөр Iconsiam, Central World худалдааны төв зэрэг дэлгүүрээр өөрийн хүссэнээр дэлгүүр хэсэх шоппинг чөлөөт өдөртэй.
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 4: ПАТТАЯА ХОТЫН АЯЛАЛ
- Өглөөний цайны дараа бид Паттаяа хотын зүг хөдөлнө.
- Паттаяа хотын Elephant Cafe-р зочлох ба тэнд Заан унан тойрон аялж, coconut juice/ эсвэл кофе уун, Jungle тоглолт үзэн, амьд могой, сармагчинтай зургаа даруулах боломжтой.
- Дараа нь бид Terminal 21 Shopping Mall буюу олон улсын худалдааны төвөөр зочлон өдрийн хоолоо өөрсдийн зардлаар зооглоно.
- Үүний дараа далайн эргийн зочид буудалдаа бүртгүүлэн амарна. Үдээс хойш та бүхэн далайн эрэгт нар жаргахыг харах, Паттаяа хотын зах, гудамжаар зугаалах боломжтой.
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 5: ШҮРЭН АРАЛ
- Өглөөний цайны дараагаар Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно.
- Шүрэн арлаас буцаж ирээд Энэтхэг хөнгөн чанарын буфет өдрийн хоолонд ороод буудалдаа амарна.
- Нэмэлтээр: Adult Show, Thai professional Massage зэргээс оройн цагаар сонгон захиалах боломжтой
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

ӨДӨР 6: ЧӨЛӨӨТ ӨДӨР
НЭМЭЛТЭЭР: COLUMBIA PICTURES AQUAVERSE PARK
- Энэ өдөр аялагчид тааваараа чөлөөт өдрөөр амрах эсвэл нэмэлтээр Паттаяа хотын ойролцоо байрлах Холливудын алдартай кинонуудаас сэдэвлэсэн усан паркад 5-6 цаг тоглох хөтөлбөрөөс сонгоно.
- 🎢Онцлох үзвэрүүд:
- Jumanji адал явдалт усан гулсуур
- Ghostbusters хурдны гулсуур
- Hotel Transylvania хүүхдийн тоглоомын бүс
- Давлагаат бассейн, серфингийн тоглоом
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 7: ЧӨЛӨӨТ ӨДӨР
- Энэ өдөр 12цаг хүртэл чөлөөт цагтай ба зочид буудлаа хүлээлгэн өгч, Паттаяа хотын алдарт ЗГ-с хянадаг Дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн дэлгүүр орох ба орон нутгийн хүнс, сувинерийн захаар орно.
- Өдрийн хоолны зогсолттой
- Паттаяа хотоос Бангкок хотыг зүг явна.
- Замдаа бид Бангкок хотын Premium Outlet Village орон 2-3 цаг шоппинг хийнэ
- Бангкокийн онгоцны буудалдаа хүргүүлэн нислэгтээ
- бүртгүүлж, VAT refund Татварын буцаалт авна.
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 8: БАНГКОК-БЭЭЖИН - УБ
- БАНГКОК-БЭЭЖИН-УБ дамжин нислэгээр УБ хотдоо хүрэлцэн ирснээр бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Хоол: Өглөөний цай
ЗОЧИД БУУДЛЫН МЭДЭЭЛЭЛ
Bangkok Hotel

Pattaya Beach Hotel
