БАНГКОК – ПАТТАЯА аялал
Аяллын үнэд багтсан:
- УБ-БАНГКОК ОУ дамжин нислэг
- 4-одтой зочид буудал: Бангкок 3 шөнө 4 өдөр
- 4-одтой зочид буудал: Паттаяа 2 шөнө 2 өдөр
- Бангкок хотын Хааны ордон
- Бангкок хотын оройн хоолтой усан онгоцны аялал
- Өглөөний буффет цай
- Шүрэн арлын усан онгоцтой аялал
- Хааны ордны аялал
- Зааны кафе
- Terminal 21
- Үнэний сүм
- Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
- Гадаад аяллын даатгал
- Тайланд 15GB Дата сим карт
- Аяллын онлайн хавтас үйлчилгээ
Аяллын үнэд багтаагүй:
- Хөтөч, жолоочийн тип
- Хөтөлбөрт багтаагүй бусад үзвэр, үйлчилгээ, хоол
ӨДӨР 1: УБ - БЭЭЖИН, БЭЭЖИН - БАНГКОК
- Өглөө 09:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
- 11:50-13:55 цаг УБ - БЭЭЖИН хүртэл ниснэ.
- 20:00-00:10 цагт БЭЭЖИН-БАНГКОК нислэгтэй
- Тосуулан авч, буудалдаа хүргүүлэн амарна

ӨДӨР 2: ICONSIAM SHOPPING
- Өглөөний цайны дараа чөлөөт цагтай амарч байгааад 12 цагаас энэ өдрийн 18 цаг хүртэл бид Iconsaim mallруу 2 талдаа хүргүүлэн, дэлгүүр хэсэх чөлөөт цагтай.
- Орой дэлгүүрийн fountain show үзээд нэгдсэн байдлаар зочид буудалдаа хүргүүлэн ирнэ.
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 3: БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ
- Өглөөний цайны дараа бид Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны Их Ордонд (Grand Palace) зочилж, Бангкок хотын Хааны ордны цогцолборт байрлах Тайландын хамгийн ариун нандин Буддын сүмээр (Wat Phra Kaew) зочилно.
- Оройн хоолоо усан онгоцон дээр шөнийн үзэсгэлэнт Бангкок хотыг тольдонгоо зооглоно.
Хоол: Өглөөний цай, Оройн хоол

ӨДӨР 4: ПАТТАЯА ХОТЫН АЯЛАЛ
- Өглөөний цайны дараа бид Паттаяа хотын зүг хөдөлнө.
- Паттаяа хотын Elephant Experience-ийг үзэх ба аялагчдад Тайландын бэлгэ тэмдэг болсон заануудтай ойроос танилцах, тэдний амьдралын хэв маягийг мэдрэх боломжийг олгоно.
- Үнэний сүмийг үзэж сонирхоно
- Дараа нь бид Terminal 21 Shopping Mall буюу олон улсын худалдааны төвөөр зочилно.
Хоол: Өглөөний цай, Кофе

ӨДӨР 5: ШҮРЭН АРАЛ
- Өглөөний цайны дараагаар Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно. Арал дээр энэтхэг буффет өдрийн хоол зооглоно.
- Шүрэн арлаас буцаж ирээд буудалдаа амарна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

ӨДӨР 6: ПАТТАЯА ХОТЫН АЯЛАЛ
- Өглөөний цайны дараа бид 1977 онд баригдсан 18 метр өндөр алтан Буддагийн сүрлэг хөшөөгөөр зочилно.
- Дараа нь Pattaya Viewpoint-оос Паттайя хотын гайхалтай үзэмжийг сонирхоно
- Паттаягийн хөвөгч захаар зочлох бөгөөд энэ зах нь усан дээрх худалдааны уламжлалыг харуулж, соёлын үзүүлбэр, гар урлал, орон нутгийн хоол хүнсийг сонирхох болно.
- Үдээс хойш бид Бангкок хотруу буцан нисэх буудалруу хүргүүлнэ
Хоол: Өглөөний цай

ӨДӨР 7: БАНГКОК-БЭЭЖИН-УБ НИСЛЭГ
- БАНГКОК- БЭЭЖИН 01:30-07:30 нислэгтэй
- БЭЭЖИН-УБ 15:00-17:15 Нислэгтэй
- Чингис Хаан ОУНБ-даа газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө

ЗОЧИД БУУДЛЫН МЭДЭЭЛЭЛ
Bangkok:Twin Tower Hotel

Pattaya: Pattaya Discovery Beach hotel
